Tuesday, July 28, 2009

blog toim

Мазаалай
Блогийн хаяг: http://GobiBear.blogmn.net/
Блогийн танилцуулга:
Мазаалай хэмээх дэлхий дээр 20 хүрэхгүй үлдсэн энэ амьтны тухай бид тэр бүр мэддэггүй юм байна. Тиймээс энэ тухай таниулан сурталчлах, түүнийг хамтдаа хамгаалах, цаашлаад байгаль орчноо хамгаалах зорилгоор залуус нэгдэн энэхүү блогийг хөтөлж эхэллээ.
Блогийн нээлт;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19534/ Бичсэн огноо: 2009-01-24 16:36:00 Бичсэн: Gun Ангилал: Санаачлага

5-хан хоногийн өмнө Мазаалайн тоо толгой хэт цөөрсөн талаар, хэрхэн яаж амьдардаг талаар сонсоод, сэтгэл эмзэглэх өхөөрдөх хоёр зэрэгцэж юутай ч зүгээр харамсаад, хараад суухаар чадлынхаа хэрээр ямар нэгэн сайн зүйлийг хийх санаачлага гаргая гэж шийдсэн билээ.
Ингээд энэ талаар богинохоон бичлэгийг өөрийн блгтоо/http://gun.blogmn.net/19386/ /оруулсан нь энэ санаачлагыг маань бусдад танилцуулах, тэдэтэй хамтрах, тэднээс дэмжлэг авах, олон сайхан санаанууд, санаачлагыг нэгтгэхэд дөхөм болж байна. Маш олон сайхан сэтгэлтэй, тусч, эх оронч залуучууд байгаад сэтгэл дүүрэн байна. Бас бахархаж байна та бүгдээр. Өөр, өөрийн чаддаг, чаддаг зүйлээрээ туслахаа илэрхийлж байгаад.


зургийг http://ecomon.blog.banjig.net/post.php?post_id=113243 -ээс хуулав

Гаргасан санаачлага бүрийг энэ блогтоо оруулана. Энэ олон санаачлагуудынхаа мөрөөр санаачлага бүрийг үр дүн болгохыг хичээж ажиллацгаах болно шүү найзуудаа.





Санаачлагууд;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19536/ Бичсэн огноо: 2009-01-24 17:15:00 Бичсэн: Gun Ангилал: Санаачлага
Нэмэгдсэн санал бүрийг яг энэ бичлэг дээрээ нэмж оруулаад байх болно.

Хутагт эх:
Бүх талаар хамтархад бэлэн байна. Мэдээлэл, суртачилгаа хийх гээд олон олон зүйлийг найз нь хийж чадна. Хамтарч ажиллая.
Амараа: http://nomadic.blogmn.net/ , http://setgegdel.blogmn.net/ , , 1. Хөөх мазаалайн судалгаа тооллогын талаар нэвтрүүлэг мэдээ сэлт үзэж байсан ч гэсэн ийм их цөөрчихсөн гэж ёстой мэдсэнгүй шүү. Цагтаа бас маш цөөхөн үлдээд байсан тахийг унаган байгальд нь нутагшуулаад одоо тун дажгүй байгальдаа зохицоод явж байгаа. Ямар ч ажил хийлээ гэсэн эн тэргүүнд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Тэхээр тэр чиглэлийн сан байдаг бол түүнд нь хандив тусламж нэмэрлэж дэлхий нийтийн анхаарлыг хандуулж чадах хэрэгтэй. Хулсны баавгай бол өөрөө бас томоохон PR сурталчилгааны ажил байсан юм шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлд мөнгө босгох, олон нийтийн анхаарлыг хандуулах сурталчилгааны чиглэлийн ажлыг бас сайн хийх хэрэгтэй юм байна. Мөн одоо генетикийн ШУ нэгэнт хүчээ авч байгаа тул зохиомлоор өсгөж олон болгоод байгальд нь өсөж үржихэд хангалттай бүл үүсгэн тавих гээд л уг нь бол арга чарга зөндөө л байгаа байх даа. Цагтаа америкийн эрдэмтэд клонын аргаар 200,000 хүүхэд үйлдвэрлээд гаргачихая гэж мэдэгдэж байлаа шүү дээ, хэхэ. Бас Долли хонь гэж хүн төрөлхтөнд байлаа. Тэгэхлээр жаахан хүмүүсийн анхаарлыг татаад нэлээд мөнгө цуглуулж чадвал мазаалайд санаа зоволтгүй ээ, дорхиноо л олон болгоод ирж болно.
2. С1 телзвизийн унагалдайн найз болгож хүүхэд, багачуудад танилцуулж болох юм.
3. Мазаалай нь махчин амьтан боловч бажуун гм ургамалаар хоололдог тул цагаан хоолтонуудын бэлэг тэмдэг болгож болох юм.
4. Aanhn, Mazaalai hamgaalah chigleleer san, toriin bus baiguullaga erdemted bdag bol tedgeeriin uil ajillagaag surtalchilah, heregtei baih aa,
za yor ni bol en terguunii practic ajil bol bodit baidliin talaar neg huudas sain medeelel beltgeed buh sonin Tv-ruu fax, mail yavuulchihval bas bolood yavchihaj bgaa yum, hediiveer manai hevlel medeelliin baiguullaguud mongo tolohoos naash hodlohoo bolison ch gsn ter olon medeelliin heregselees neg ni ch gsn unegui tsatsaad ogchij bas magadgui shdee,
5. Блог нээвэл зүгээр.

Arius: http://arius.blogmn.net/
mash zov zuil bichjee. too tolgoi n 20-oos doosh baiga gej sonsoj baisan. Bi harin bainga l boddog yum. china nar pandaagaaraa yaj pr hiij tedgeeriig urjuulj baigaag harahad manai mazaalaig ch tegj bolmoor l yum daa. china pandaagaa buur delhiin baigal hamgaalah baiguullagiin logo boltol l PR-daj chadsan baina shuu dee. ene tal deer l yum hiih heregtei baih

Bataa123: http://batkhuu.blog.banjig.net/
маш хэрэгтэй бичлэг оруулжээ
бүгдээрээ хэлцвэл буруугүй гэдэг, олон нийтийн анхаарлыг хандуулах ажил блогчид, интернет хэрэглэдэг залуусын зүгээс зохиож болох юм
ер нь бол тахийг яаж аварч үлдсэн бэ гэвэл гадаадын амьдрах орчин сайтай зоопаркад л авч үлдсэн гэж боддогшд би хувьдаа /гэхдээ энэ бол эцсийн арга л байх даа/
тэрэн шиг монголдоо тэжээвэр маягаар удмын санг нь хамгаалж үлдэж ч болох юмдаа
бидний хамгийн сайн чадах ажил бол олон нийтийн анхаарлыг мазаалайд хандуулах явдал бхдаа
иймхэн үлдчихсэн гэдгийг олонх нь мэдээгүй л яваадаа
Nyamka: http://nyam-ochir.blog.banjig.net/
1. Маазаалайд туслая
ЗУрагтаар харж байсан их цөөрсөн байна лээ хийх юм гэхээр олон байгаа байх гэхдээ миний бодлоор байгальдаа байвал зүгээр байхаа харин тэр генийн тал дээр гадаадын өндөр мэргэжлийн мэргэжилтнүүдийг авчирч хиймэл үржүүлэг суулгах тал дээр ажиллавал болохоор гэж би хувьд анх бодсон шүү.
2.Мэдээж тахь шиг ээ тодорхой хамгаалалт, удмын санг хянах чиглэлээр бас ажиллаж болно. Батааг дэмжиж байна.

Xvv: http://xvv.blogmn.net/
Баннер тараавал ямар вэ? Нэг блог нээгээд мэдээлэл оруулах ч юм уу байдлаар хийж болох байх. Би хувьдаа баннер, блогийн дезаин хийж чадна. Бас блогмн саитын нүүр хуудсаар дамжуулж сурталчилъя. Одоо бас хоосон байгаа dusal.net саитын нүүрийг ч энэ байдлаар ашиглаж болох байхаа.
Нэг хүүхдийг эмчлэхэд л манайхан тусламжийн гараа сунгадаг болохоор хандив энэ тэр цуглуулаад ТВ энэ тэр байдлаар сурталчилгаа хийж болох байх. Англи хэлээр блог нээгээд түүнийгээ google adsense зэрэг системүүдээр сурталчлуулсан ч бас үр дүнтэй байж магадгүй юм. Удахгүй хавар Японд Монголыг танилцуулах хаврын баяр гэж үйл ажиллагаа болдог энэ дээр Мазаалайгаа танилцуулаад Японы сайн дурын байгаль хамгаалах байгууллагуудаас тусламж хүсэж бас болох болов уу.
Ер нь байгаль хамгаалах саит тал дээр ямар нэгэн зүйл яваандаа үргэлжлүүлээд хийгээд явбал ч болох мэт...
Согтдог нь юун хөөрхөн юм бэ.

ketchup: http://ketchup.blogmn.net/
надад харамсахаас өөр чадал үнэндээ алга. харамсалаа илэрхийлье хүлээн авна уу. яахав манай нөхцөлд таарч болмоор нэг хошин уриалга байна.
мазаалай гэртээ тэжээвэл баяждаг, эрх мэдэл нэмэгддэг гэсэн пи ар-ыг ард түмэний дотор эрчимтэй явуулах хэрэгтэй. өөрийн бодолгүй олон хүн хуйлрахыг дагадаг монгол зангаараа шар дээлт энхбаяр гурван мазаалай, бямбадорж нэг мазаалайг гээд л... арчлаа арчлаа явчана. гэсэн. кк за тэр далий маазрал яахав. үнэндээ харамсалтай л юм даа.

Arvin-ih: http://arvin-ih.blogmn.net
Goyo medeelel oruulsan bna Boloroo
Uneniig helhed mazaalain talaar humuus baga medlegtei bdag buur mazaalai gej yamar amitan bdgiig ch meddeggui huntei taarlaa. Tiim bolhoor ooriin chien helseneer first priority (nen terguuni ajil) bol mazaalaig surtalchilah olon niited taniulah uil gej bodoj bna. Buur zardal gargahgui gej bodoj bga bol sonin reklam enee tereege martad zuger l yahoo messengeriig ashiglaj bno shude. Hun burl odor bolgon ashiglaj bga bolhoor mazaalain talaar messengereer medeelel ilgeej bnoshde
Tged l tsaduul chine listen deh hun burtee yavuulad l neg honogiin dara buh yum ok (ehnii hesgiin huvid shu tegj bgad daraginha alhamd oriishd )
Melody: http://melody.blogmn.net/
Байгаль орчны яамны мэргэжилтнүүд, за тэд нарт ч мэддэг юм байхгүй л дээ, МУИС-ийн биологийн ганц хоёр ахмад багш мазаалай судлаачдаас зөвлөх байх, тэр хүмүүс мэдээж ариал, популяцийг нь нэгд нэгэнгүй мэдэж байгаа л даа, Тоорой мод судлах экспедицийнхэн МҮОНТ-р мазаалайн тухай нэвтрүүлэг хийж байсан, харин мазаалайн орших зурвас нутаг нь хийлийн тусгай зөвшөөрөл бүхий нэвтрэх бүсэд, бас Говийн Их Дархан газрын нутаг дэвсгэрт ордог юм шиг байна лээ, аль аль нь судалгаа шинжилгээнд тодорхой саад учруулдаг, тиймээс маш сүр дуулиантайгаар, олон нийтийн байгууллагуудын оролцоотойгоор энэ ажлыг хийхгүй бол юу л бол. Аан бас Хэт их сурталчилвал нөгөө дарга нараас нь авахуулаад тийшээ цуваад Land-ныхаа заваан дугуйгаар мөр гаргаад чимээ шуугиан тариад йо хэдхэн мазаалай бүр будаа болно гэдгийг мартаж болохгүй.
DESI: http://desi.blogmn.net/
hoorhii hoorhii doo gem horgyi taiwan saihan amitan shyy dee hulsnii panda-g hymyys yaaj awran hamgaaldag bilee bygdeeree yag tegj hamgaalii dehyy hyyrhyn mazaalai hamgaalah tow baiguuluul yaasiin





Сэгс цагаан богдоос ирсэн Тэнэмэл мазаалайн захидал;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19575/ Бичсэн огноо: 2009-01-26 15:31:00 Бичсэн: Amarmend Ангилал: Бусад
Сэгс цагаан богд найраглал арай биш л дээ

Сайхан хотын
Цатгалан хүмүүс ээ
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэнэмэл мазаалай би
Сайн гэхэд хэцүү л байна

Манай үүгээр ган болоод
Мал амьтантай хүмүүс олшроод
Мануусын иддэг хоол ховордоод
Махчин байсан би вээр бараг
Мацагтан болоод байна

Өлсөж үхэхгүй эрхэнд би
Өдөржин газар ухаж
Өвсний үндэс идэж
Өлөн ходоодоо дүүргэж явна
Өдгөө бараг гэгээрээд байна

Махны тарганыг идэж
Машины томыг унаж
Машид баяжсан та нар
Маргаашийн өдөр амьдрах үр хүүхдээ
Мазаалай надаас ялгаагүй болгож байна

Идэх уухын их шуналд чинь
Ижий дэлхий чинь нэгэнт сүйрээд
Ган гачиг гай гамшиг
Газар сайгүй болохын цагт
Хураасан хөрөнгө, унасан машин чинь биш
Хуурай говийн минь баян бүрд л
Хүмүүс та нарт илүү хэрэгтэйг
Хүлцэж ойлгох ухаан таньд байна уу?
Магадгүй ээ;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19578/ Бичсэн огноо: 2009-01-26 18:27:00 Бичсэн: Amarmend Ангилал: Бусад
Говь цөлд сүүлчийн мазаалай үлдэж байж магадгүй
Гол мөрөн сүүлчийн удаа урсаж байж магадгүй
Гоо сайхан байгаль гэж үгүй болж магадгүй
Гомдоллон уйлах дэлхий ээжийгээ бид сонсоогүй байж магадгүй
Горыг нь амсаад хүн төрөлхтөн сүйрч бас магадгүй ээ
БЛИЦ АНКЕТ;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19601/ Бичсэн огноо: 2009-01-27 13:24:00 Бичсэн: Gun Ангилал: Мэдээлэл
Овог, нэр:
Монгол-Мазаалай баавгай
Латин-Ursus gobiensis Solokov et Orlov, 1990
Орос-Медведь-пищухоед
Англи-Gobi bear
Герман-Gobi bear

Нас, хүйс:
Нас, бие жигдэрсэн эрийг нь ШАРМААХАЙ
Эмийг нь ЭВШ
Төлийг нь АЛАМЦАГ

Биологийн ангилал:
Хөвчтөний хүрээ, сээр нуруутан, хөхтний анги, махчтан баг, баавгайн овог, баавгайн төрөлд хамаарах Мазаалай баавгай хэмээх нэг зүйл махан идэшт амьтан.

Статус:
-Монгол Улсын Алтайн өмнөх говийн "Унаган" амьтан.
-Дархан цаазтай
-Монгол улсын "Улаан ном"-д бүртгэлтэй
-Монгол улсын амьтны аймгийн тухай хуулийн 7-р зүйлийн нэгд мазаалай баавгай "нэн ховор" амьтан хэмээн тодорхойлогдсон.
-Мазаалай баавгайн үндсэн тархац, байршил идээшил нутаг нь Монгол орны говийн их дархан цаазат газрын "А" хэсэгт бүрэн багтаж, улсын тусгай хамгаалалтанд байдаг.
-Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн "нэгдүгээр хавсралтанд" мазаалай баавгай бүртгэлтэй.

Үндсэн тархац нутаг:
-Монгол орны Алтайн цаад говь, Говийн их дархан цаазат газрын Цагаан Богд, Төмөртийн хөх нуруу, Хөх усны нуруу, Шар хулсны нуруу, Атас, Ингэс уулын баян бүрдүүд.

Орон байр:
-Бие биенээрээ өргөн уудам говь, цөлийн хөндийгөөр алслагдсан хамгийн зэлүүд, гандуу, говийн дундаж өндөрлөг бэсрэг уулсын хад, асга, гараг, түүний ам, хөндийн зэгс шагшуургат баян бүрдийг шүтэн амьдардаг.
-Намрын сүүл сараас хаврын дунд сар хүртэл хадны агуйд хэвтэр засч ичээлдэг.

Бүлийн байдал:
-Ороо нийллэгийнхээ үед эр, эмээрээ сар орчим хослоно.
-Шармаахай ганцаараа, эвш аламцагтай, төрөөгүй эвш өнгөрсөн жилийн төлтэйгээ амьдардаг.

Хоол хүнс, тэжээл:
-Ургамал, амьтны гаралтай хүнсээр хооллодог. Хармагийн жимс, гоёо, зээргэнэ, бажууна зэрэг говийн шүүслэг, үр жимстэй олон зүйл ургамал, жижиг мэрэгч, шувуу, амьтны сэг зэм, голио, царцаа, дэвхрэг иддэг амьтан.

Ач холбогдол:
-Монгол орны говь цөлийн дундаж өндөрлөг бэсрэг уулсын экосистемийн тогтолцооны чухал нэгэн гишүүн, тэндхийн экологийн тэнцэлд тодорхой үүрэг оролцоотой, монголын 33 говийн нэгээхэн хэсэгт үлдсэн, монголд төдийгүй дэлхийд нэн ховор, олон улсын анхаарлыг татсан чухал амьтан.

Амьдралд тулгамдсан асуудал:
-Хүнс тэжээл, усаар байнга гачигдаж байна.
-Хорогдох орон байр муу.
-Гандмал халуун, тэсхим хүйтэн нөхцөлд амьдардаг.
-Хүний аюул тохиолдоно.
-Алслагдсан нутагийн бодгалиуд бие биенийхээ барааг бараг харахаа больсон
-Хэт цөөрч нөхөн үржил муудаж байгаа.
-Удам тасрах, мөхөх устах аюул нүүрлэсэн.
-Монгол орны цнаган амьтан мазаалай баавгай хүн зоноос аврал эрж байна.

Д. Цэнджав, О. Доржмаа "Монгол орны мазаалай баавгай"номноос оруулав.


Нүдэндээ алмаазтай Монгол мазаалай байна гэнэ, бүр дэлхийд ...;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19609/ Бичсэн огноо: 2009-01-27 16:34:00 Бичсэн: Amarmend Ангилал: Мэдээлэл
ургыг gogo.mn-с
Хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ хэтэрхий зоосны нүдээр харж, зоосны нөгөө талд байгаа экологийн тэнцвэр, тогтвортой байдлыг анзаараагүй олон жил болсоны золиос болсон хөөрхий мазаалай одоо харин зоосон дээр залраад авсан чинь дэлхийн шилдэг зоосны төрх болчихдог байна шүү.
Мөн нөгөө талаас Монголчууд маань бас ч гэж хэрээрээ мазаалайгаа хулсны баавгайнаас дутахааргүй сурталчилж таниулах чиглэлээр хийж байгаа ажлын нэгээхэн үр дүн, боломж байгааг харуулсан баримт болжээ.
Зургыг gogo.mn-с



Ингээд та бүхнийг news.mn дээр гарсан дараах мэдээлэлд анхаарлаа хандуулахыг хүсэж байна.
"Дэлхийн шилдэг арван зоост Монгол зоос багтжээ
Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг дэлхийн шилдэг арван зоосны нэгээр Монгол зоос тодорчээ. Шилдэг мөнгөн зоос төрөлд тэргүүн байранд шалгарсан уг зоос нь алмаазан нүдтэй мазаалайг дүрсэлсэн 500 төгрөгний зоос бөгөөд ан амьтан, байгаль орчныг хамааглах утгыг агуулсанаараа ихээхэн өвөрмөц болсон аж. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд төрөл тус бүрээр нэрийг нь зарласан энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт энэ сарын 12-ны өдөр болж өнгөрсөн бөгөөд шилдэг арван зоост Беларусын хоёр, АНУ-ын гурав , Монгол, Британи, Итали, Австри, Данийн нэг нэг зоос орсон байна. Харин энэхүү өвөрмөц тэмцээнд шилдгээр шалгарсан зооснуудын үзэсгэлэн ирэх сарын долоонд Герман улсын Берлин хотноо болох ба шилдэгүүдийн шагналыг энэ үеэр гардуулах ажээ."
Д.Дэлгэр
Эх сурвалж
http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=35418

Мазаалай;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19635/ Бичсэн огноо: 2009-01-28 17:10:00 Бичсэн: Gun Ангилал: Мэдээлэл

Мазаалайг олонд танилцуулах, аврах, хамгаалах санаачлага-ажилд маань нэгдэхийг хүссэн. Санаа оноогоо өгөх, хийж чаддаг зүйлээрээ бүтээлч ажил хийх хүсэл сонирхолтой олон хүн байгаа байхаа. Хэрвээ тийм бол та санал хүслээ бидэнд үлдээгээрэй. Хамтарч ажиллахад бэлэн байна. Биднийг дэмжих олон олон хүн байгаа гэдэгт итгэлтэй байна.

Одоогоор Мазаалай танилцуулга, лого, хүүхэд залууст зориулсан суртачилгааны материал бэлдэж байна. Мөн телевизийн нэвтрүүлэгт санал тавьсан, мэргэжилийн байгууллагуудтай уулзаж зөвлөгөө авахаар төлөвлөж байна.


Хүүхэд, залуучуудад эх орныхоо ан амьтан, ширхэг чулууг ч хайрлах , байгаль дэлхийдээ өөрийнмсөг хандах сэтгэлийг төлөвшүүлэх, эх оронч зан төлөвийг бий болгох гээд олон олон сайн зүйлийн төлөө бидний санаачлага үргэлжлэх болно.
LOGO;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19646/ Бичсэн огноо: 2009-01-29 14:33:00 Бичсэн: DESI Ангилал: Санаачлага


За ямартайч та нартайгаа зөвлөж байгаад логоогоо сонгох хэрэгтэй байх
өөрчилөж янзалмаар юм юу байна. Хэдэн ийм санаа гаргалаа.
Тухай;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19649/ Бичсэн огноо: 2009-01-29 15:33:00 Бичсэн: Gun
За юутай ч Amaraa, Huu, Desi нар маань амалсан ажилуудаа хийгээд эхэлчихжээ.
Блогийн дизайныг их гоёооо болгосон байна Хүү . Одоо бид Амараагийн хөөцөлдөж байгаа С1-ийн Унагалдай нэвтрүүлгийн хариуг хүлээх, Desi-ийнхаа хийж байгаа логогоо дуусгаж, баннеруудаа байрлуулах гээд ажилууд байгаа.
Үүний хажуугаар Хүүгийн санаачилсан мэйлийн сүлжээ нээгдсэн байна.
аааа тэгээд...Бага насныханд танилцуулга хийх ажил байнаа Хүмүүсэээээээ

Ингэхийн тулд Мазаалайн аж амьдрал, хоол тэжээл, найз нөхөд, амьдралын хэв маяг, ааш занг харуулсан үлгэр зохиож, түүндээ тохирсон зурагт хуудас хийж, хөгжилтэй тоглоом сэдэж, үлгэрээ англи дээр, болон бусад хэл дээр орчуулан ярьж өгөх юмаа. Нэг талын хэлний хичээл нөгөө талаас Мазаалайтай танилцуулах хичээл болох юм.

Та бүхэн үлгэр, дуу, шүлэг, онигоо гээд зохиож өгч оролцоорой

Энэ хооронд миний бие сургууль, цэцэрлэгүүдтэйгээ тохирох ажилаа цэгцэлчихсэн байнаа.
Жинхэнэ эх оронч хүний хоёр гар;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19683/ Бичсэн огноо: 2009-01-30 10:56:00 Бичсэн: Amarmend Ангилал: Бусад
Жинхэнэ эх оронч хүний хоёр гар
Цээжээ багаахан дэлдэж
Цэцэг ихээхэн тарьдаг.
Хуурамч эх оронч хүний хоёр гар
Цэцэг тарихгүй мөртлөө
Цээжээ баахан дэлддэг.
Хэзээ ч билээ нэг удаа хошин тайлбар толь гээд нэг юм уншиж байсан юм. "Цээж: - Эх орончийн дэлддэг бөмбөр" гэж хэхэ.
Сая нэг хүнтэй бас тэр талаар санамсаргүй яриад, яг үнэндээ бол ярих онигоо дуусаад л орж ирлээ л дээ.
Тэгээд нэг ийм афоризм маягтай ингэж хэлж болмоор санагдав. Өөр бас иймэрхүү утгатай Кеннедийн хэлсэн бас нэг алдартай үг байдаг “Эх орон надад юу өгч чадах вэ? Гэж бүү асуу Эх орондоо би юу хийж чадах вэ? Гэж өөрөөсөө асуу.”
Бидний энэхүү үйлсэд нэгдэж гар бие оролцож байгаа хүмүүсийг би магтмаар байна. Жинхэнэ эх оронч хөөн гэж.
Та өнөөдөр эх орныхоо төлөө яг юу хийж байна вэ?
Та өчигдөр эх орныхоо төлөө яг юу хийсэн бэ?
Та маргааш эх орныхоо төлөө юу хийх гэж байгаа вэ?
Танилцуулга;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19924/ Бичсэн огноо: 2009-02-04 13:00:00 Бичсэн: Gun Ангилал: Мэдээлэл
Монгол орны говьд баавгай байдаг гэж Та сонссон уу?
Баавгай гэхээр ой тайгад амьдардаг майга хүрэн л санаанд буух байх. Говьд баавгай бий, байх байхдаа бүүр манай орны Алтайн өвөр говьд ууланд баавгай нутагладаг юм. Говь цөл гэхээр өндөр уул, ус, өвс ургамалгүй зөвхөн элсэн манхан л төсөөлөгдөнө. Монголын говь өндөр сүрлэг уул, өтгөн шигүү ой, ургамал нь жигдэрсэн тансаг сайхан нутагтай. Бас Монголын говьд хэдэн зуун км яваад ч ганц бут ургамал, балга усны бараа харагдахгүй хайрган шал, элсэн манхан ч бий. Монголын алдарт 33 говийн нэгээхэн хэсэг, тал бүрээсээ өргөн уудам говь цөлөөр хүрээлэгдсэн Алтайн өвөр говийн домогт Сэгс Цагаан Богдын д.т.д 2700 гаруй метр сүндэрлэсэн уулс, Төмөртийн нуруу, Хөх усны нуруу, шар хулсны нуруу, Атас, Ингэс уулсын бие, тэдгээрийн амандах булаг, шанд задгай усыг шүтэн зэгс хулс, сухай, бургасан ширэнгэн төгөл, өтгөн, өндөр ургасан нь хангай нутгийг санагдуулна. Чухам энд л гарал үүсэл, удам төрлийн холбоогоороо ч бусад зүйлийн баавгайнуудаасаа 500-700 мянган жилийн тэртээд үүсэн эртний амьтан Монгол орны унаган амьтан Мазаалай баавгай амьдарч байна.

Бид та бүхэндээ Д. Цэнджав, О. Доржраа нарын бичсэн “Монгол орны мазаалай баавгай” номноос хүргэж байна.



Хаваржаа-Алдарт сэгс цагаан богд;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19937/ Бичсэн огноо: 2009-02-04 17:53:00 Бичсэн: Amarmend
Мазаалай баавгай өргөн уудам говь цөлөөр хүрээлэгдэн бие биеээс алслагдсан говийн дундаж өндөр бэсрэг уулс, түүний ам хөндий, аараг толгод, хадтай уулсаар хүрээлэгдсэн баян бүрдэд идээшин нутагладаг амьтан.
Мазаалай баавгай хавар ичээнээс гарсны дараа их хавсарга, шороон болон цасан шуургатай үед баян бүрдийн нишэнгэн шугуй, өтгөн дэрс, сухайн ширэнгэ, хадны нөмөр нөөлөгийг бараадан байрладаг. Ичээнийхээ ойр хавьд байх олонтаа.


Цагаан Богдын оргил Мазаалай баавгайн хаврын идээшил нутаг




Зунжаа-Зээргэнэтийн хөндий;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19940/ Бичсэн огноо: 2009-02-04 18:22:00 Бичсэн: Amarmend

Намаржаа-Нишингэн туж;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19941/ Бичсэн огноо: 2009-02-04 18:31:00 Бичсэн: Amarmend
Алтайн өвөр говийн мазаалай баавгай намрын улиралд бажууна-хармагт сайр садарга, таана-хөмөлт уулын ам хөндий, дэрст, нишингэн туж, хадтай нам уулсын бие, баян бүрд задгай уст нутагт зонхилон байрлаж намрын сүүл өвлийн эхэн сараас ичээлэх орчноо амидан байрладаг.


Мазаалай баавгайн намрын идээшил нутаг нишингэн туж
Өвөлжөө-Зэгстэй дулаахан газарт тухлаж аваад унтана аа;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19942/ Бичсэн огноо: 2009-02-04 18:35:00 Бичсэн: Amarmend
Мазаалай баавгай намрын сүүл, өвлийн эхэн сараас хаврын эхэн сарын дунд хүртэл говийн хахир хатуу хайрган өвлийг ичээндээ унтаж өнгөрөөдөг амьдралын өвөрмөц хэмнэлтэй амьтан. Эгц цавчим хадтай уулын хадны гүн агуй. хаана хаанаасаа нөмөртэй нишэнгэн туж шугуй, сухайн ширэнгэ зэрэг хамгийн дулаан, хүн амьтаас зайдуу, нуугдацтай орчинд хэвтэр засч ичээндээ бэлтгэдэг. Ичээний хэвтэртээ хатсан нишингэ, дэрс, үет ургамлууд зузаан зулж дэвсч зөөллөдөг. Мазаалай ичээгээ хамгийн зэлүүд нуугдацтай орчинд засдаг тул тэр болгон хүнд үзэгдэх нь нь ховор.
Мазаалай баавгайн хуучин ичээ


Цагаан богд уулын дүүрэгт мазаалай баавгай XI сарын сүүлээр харагдахаа больж, III сарын дундаас дахин үзэгдэж эхэлдэг тухай тэр нутгийнхан мэдээлснииг А.Бопд (1367) бутээлдээ тэмдэглэсэн байдаг. Энэ мэдээ Цагаан Богд уулын мазаалай баавгайн ичээлэх хугацаа юм. Цагаан Богд уулын Сүүжийн хяр, түүний салбар уулс, Эдрэнгийн нуруу,түүний өвөр Шинэ шанд, Атасын өвөр Хонгор сухайт, Бор хайрханы өвөр, Зуун мод, Хуцын шанд зэрэг ус зэгстэи газар 1930- 1963 онуудад мазаалай баавгайн ичээг нутгийн ард Бадарч, Гомбо, Очир, хилийн албаны ажилтан нар хэд хэдэн удаа үзсэн тухайгаа ярьсан (Болд.1967) байна. Тарвага, зурам зэрэг удаан хугацаагаар жинхэнэ ичдэг амьтнаас мазаалай баавгайн ичээний хэлбэр эрс ондоо. Зун, намрын дэлгэр цагт тарга тэвээрэг тааруу авсан бодгалиуд өвөл орой ичдэг тухай нутгийн ардын яриа бий. Тухайлбал, 1966оны ХII сарын суулчээр Баян тохойн ус, Лонхот хайрханы орчим бамбарууш дагуупсан мазаалай баавгай явахыг Эхийн голын Тариа бригадын ажилчин Гомбо, Бадарч нар харсан байна. Мазаалай баавгай зарим дулааг өвөл ичээнээсээ гарч агуйн аман дээр наранд ээж хэвтдэг тухай яриа ч бии (Болд. -1957) ажээ.

Миний амьдрал-Энэ амьдрал Эгэл биш ээ, Энэ амьдралаас өөрийгөө би олсоон!;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19943/ Бичсэн огноо: 2009-02-04 18:40:00 Бичсэн: Amarmend
Мазаалай ингэж амьдарна аа товчхондоо бол
Мазаалай баавгай намрын сүүл өвлийн эхэн сараас ичээнд орж хаврын эхэн сард ичээнээс гардаг. Эвш ичээндээ төрж бамбаруушаа торнитол түүнийхээ ойр хавиар гөрөөлж бэлчдэг. Эр болон сувай бодгалиуд нэгэн үе ичээнийхээ оир хавиар хүнс гоочилж байснаа баян бүрд хавиар гөрөөлж бэлчдэг. Хаврын хавсарганд гол төлөв өтгөн шагшуурга, эрс, том хад нөмөрлөн байрладаг. Салхи шуурга багатай үед аараг толгодоор хэсэн бажууны өнжмөл үндэс ухаж иднэ. Ногоо соёолж зүйл бүрийн ургамлын үндэс хөөж, навч нахиа гарах V-/I сард захын нам уулсын хажуу бэл, аараг толгод сайр садаргаар өдөр, шөнө ялгалгүй хэсүүчлэн бэлчиж нялх ногооны ургамал эрхтэн, навч нахиа, зарим зүйл шавж, гүрвэл, мэрэгчид гөрөөлж бэлчдэг. Бажууны үндэс хөөж шинэчлэгдэх VI-VII сард уул толгодын хөндий, гуу жалгаар бажууны үндэс ухаж иднэ. Хармаг жимслэх үе VII- X сард хармагийн жимс, бажууна болон бусад зүйл ургамлаар идэшлэж өглөө эрт, оройн сэрүүн, шөнөжин маш идэвхитэй бэлчиж махан тарга суудаг. Намар IХ-Х сард ургамал гандаж усны хэрэглээ ихсэх үед баянбүрд задгай усанд ойрхон байрлаж булгийн хүйтэн усаар ундалж тарга хүчээ чамбайруулан өөхөн тарга сууж ичээнд ороход бэлтгэдэг амьдралын мөчлөгтэй амьтан юм.
Мазаалай бол элдэв идэшт амьтан-Юу ч хамаагүй иднэ гэсэн үг л дээ;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19944/ Бичсэн огноо: 2009-02-04 18:55:00 Бичсэн: Amarmend
Мазаалай баавгай элдэв идэшт амьтан. Түүний ялгадас, бэлчээр нутагтаа идэшлэсэн байдлаас үзэхэд тэжээлийн зонхилох хувийг ургамал эзэлдэг. Хавар ихэнхдээ бажууны өнжмөл үндэс, мап, амьтны сэг зэм, зун хармагийн жимс, шагшуурга, махирс, сухай болон хэд хэдэн зүйлийн ургамлын ургал эрхтэн, цэцэг, жимс, бор шишүүхэй, шар чичүүл, морин чичүүл, хадны барагчин, алагдаага, голио, царцаа, дэвхрэг, зүйл бүрийн амьтны сэг, намар ургамлын үндэс, ургал эрхтэн, жимс, үрээр идэшлэдэг амьтан. Идэш тэжээл ховор, хамгийн гандуу нөхцөлд багаахан нутагт хязгаарлагдмал амьдралтай энэ зүйл ховор, том махан идэшт амьтан говьд ургадаг ихэнх хүнсний болон эмийн ач холбогдолтой ихэнх ургамал, жижиг мэрэгчид, амьтны сэг зэм ер нь л идэж болох бүх зүйлийг гололгүй иддэг. Идэж болох тааралдсан бүхнээ бараг бүгдийг хамдаг энэ үзэгдэл нь мазаалай баавгай идэш тэжээлийн мөнхийн их дутагдалтай байдгийг гэрчлэх нэгэн бодит баримт мөн юм.
Мазаалай баавгайг ичээнээс гарах үед тэжээл болдог ихэнх ургамлууд ургаагүй байх тул хавар эрт бажууны өнжмөл үндсииг их хэмжээзээр ухаж иддэг байна. Судалгааны дүнгээс үзэхэд ганцхан шөнийн дотор нэг мазаалай баавгай 28 бажууны үндэсийг 60 орчим см гүнээс ухаж идсэн мэдээ (Болдг1967) бий. Үүнээс үзэхэд бажууны үндэс мазаалай баавгайн гол тэжээлийн нэг бөгөөд маш их хөдлмөрлөж байж хоол олж өллөдөг байна. Зун, намрын улиралд хармагийн жимс гол хоол нь болдог бөгөөд том амьтныг барьж идэх нь ховор, харин жижиг мэрэгчдийн нүхийг малтах юм уу, хавтгай чулуу эргүүлэн түүнд хоргодсон мэрэгч, гүрвэл, шавж, хорхой, зөөлөн биетэн зэргийг иддэг. Мал, амьтны сэг, зэм иднэ, ямар нэгэн махны зүйлийг нойтон элс, шороонд булж зөөлрүүлэн ялзруулан хэрэглэх дуртай. Их олссон үедээ эзэнгүй айлын гэр
орон байшин савыг нэгжин хүнсний зүйл, борц зэргииг идсэн мэдээ бий, харин ичээлэх дөхсөн мазаалай баавгай махны зүйлийг хэрхэвч амсдаггүй амьтан (Бонд. 1967) ажээ.
Мазаалай баавгайн ялгадсанд задлан шинжилгээ хийсэн судалгааны дүнгээс үзэхэд 283 ялгадасанд бүгдэд нь ургамал гарсаны хуурай жингийн 95 хувийг (ургамал) эзэлж байсан (Тулгат, 1993} байна. Энэ зүйл баавгайн идэш тэжээлийн жингийн 60-65 хувийг зээргэнэ, 30-35 хувийг бажууна, 2-5 хувийг шавж эзлэж байсан ба мэрэгчдийн гавлын яс, гурвэл ганц нэг тохиолдож байсаны бүгдэд нь зээргэнэ, бажууна, шавж тохиолдож байсан (Банников, 1954) ажээ.
Монгол орны мазаалай баавгай ургамал, амьтны гаралтай зүйл бүрийн тэжээлийн аль алиныг ч хүнсэндээ хэрэглэдэг амьтан болох нь судалгааны дүнгүүдээс тодорхой байна.


Монгол орны мазаалай баавгайн
идэш тэжээлийн бүрэлдэхүүн
Мазаалай баавгайн үндсэн байршил идээшил нутаг Алтайн өвөр говьд ургамал, амьтан аль аль нь ч ховор.
Зүйлийн тоогоор ч арив, нөөцөөр ч арай илүү нь ургамал юм. Идэш тэжээлийн экологийн нөхцөл, нөөц, олдоц иймээс мазаалай баавгай ургамлаар илүү хооллож байна. Тухайлбал, ниит идэш тэжээлийн 77 хувииг ургамал эзлэж байхад амьтны гаралтай хүнс 23 хувьтайгаар оролцож байгаа нь махан идэшт энэ зүйп амьтан уурагт тэжээлээр дутмаг нь тодорхой. Мах, амьтньг гаралтай хүнс элбэг олдож байвал махан идэшт амьтан түүнийг ургамлаас давуу хэрэглэх нь тодорхой.

Мазаалайн дуртай өвс, ногоо, жимс жимсгэнэ;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19945/ Бичсэн огноо: 2009-02-04 19:03:00 Бичсэн: Amarmend

Тэмээн хөх буюу ерөндгөнө Зээргэнэт хөндий
M
Орос махирс мазаалай баавгайн дуртай хүнс



Улаан гоёо Цагаан гоёо аргамжин цэцэг




Мазаалай баавгайн үндсэн хүнс зээргэнэ

Хөмөл таана



Мазаалай баавгайн хамгийн дуртай сайн иддэг хармаг(Nitraria Sibirica Pall) түүний жимс


Юу ч хамаагүй юу таарсанаа иднэ ээ жишээ нь...;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19946/ Бичсэн огноо: 2009-02-04 19:19:00 Бичсэн: Amarmend
Мазаалай баавгай ургамлаас гадна цох шоргоолж зэрэг шавж хахилаг ногтруу шувуу, хар сүүлт, янгир ямаа, хавгтай тэмээ туулайн сэг зэм бор шишүүхэй, хадны барагчин, шар чичүүл, морин цөцүүл, өмнөговийн алагдаага, козловын атигдаахай гэх мэт мэрэгчдийг иддэг(Тулгат, 1993) байна. Мазаалай баавгайн амьтны гаралтай хүнсэнд шавж 25 хувийг, шувуу 5 хувь, хөхтөн амьтан 70 хувийг эзлэж байна. Амьтны гаралтай тэжээлийн 70 хувийг эзлэж байгаа хөхтөн дотроос 51 хувийг мэрэгчид(жижиг дугай дотор амьтны гаралтай тэжээлийн 70 хувийг эзлэж байгаа хөхтний хувийн жинг амьтны сэг зэм-19, мэрэгчид-51,нийт 70 хувь гэж ялгаж үзүүлсэн) говьд арай элбэг байдаг бор шишүүхэй, хадны барагчин, морин цөцүүл, шар чичүүл, алагдаага, атигдаахайнууд орж байгаа юм. Хар сүүлт, аргаль хонь,хавтгай тэмээ, хулан адуу зэрэг том хөхтөн амьтны сэг зэм арьсны тасархай, ясны хэлтэрхии 19 хувииг эзлэж байгаа нь эдгээр амьтад ямар нэгэн шалтгаанаар хорогдоход мазаалай баавгай тохиолдлоор таарч түүний улдэгдлийн өчүүхэн хэсгээс хүртдэг байна.
Дөрвөн улирлын өнгө;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19947/ Бичсэн огноо: 2009-02-04 19:25:00 Бичсэн: Amarmend
Ичээнээс гарснаас хойш III-V сард мазаалай баавгайн өвлийн үс бараг хөдлөхгүй хэвээрээ байдаг. Хуучин ус V сараас эхлэн даахирч ширэлдэн дороос нь шинэ ус ургана. Дал мөр зоогоор үлдсэн өвлийн үс VIII сар хүртэл дайхарсан хэвээр байсныг А.Г. Банников, Э.М.Мурзаев нар ажигласнаас үзэхэд энэ хавийн үс хамгийн сүүлд унадаг бололтой. Зуны үс тачир сийрэг, сор хэлбэртэй байдгаараа өвлийнхөөс ялгаатай байдаг.
Мазаалайн зан араншин;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19948/ Бичсэн огноо: 2009-02-04 19:57:00 Бичсэн: Amarmend

Мазаалай баавгай тайван бэлчиж идэшлэж яваа юм уу алхах үедээ нэн аажуу удаан хөдөлгөөнтэй, болхи, бөөдии амьтан мэт харагдана
.
Тайван алхаж буй мазаалай
Гэхдээ мазаалай баавгай сонор сэрэмжтэй, чимээ холоос сонсдог, хараа тааруу амьтан. Цочиж үргэсэн үедээ хөнгөн шаламгай, уулын өөд, уруу ялгалгүй хол хол харайж далд ордог. Хад асганд дүүлэх, дамжин гүйхдээ маш гарамгай, шалмаг. Баавгайнуудын адил дошгин, ширүүн хэдэр зантай. Бамбарууштай эвшнээс бусад нь ганцаараа амьдардаг. Ус, тэжээл дээр юмуу хаана нэгтээ тохиолдохдоо биө биенийгээ хажиглан архиралдан арцалдаж хэдэрлэнэ.
Чадал муутай, хөгшинийгөө ноцож, хэмхэж, урж, тасдаж хаяна. Ялангуяа тэжээл, ус, байршил нутгийнхаа төлөө маш их өрсөлдөн тэмцэлдэнэ. Хэсэгхэн хармаг дээр 2 мазаалай баавгай өрсөлдөн ноцож хөгшнийгөө барьж гэдэс дотроос нь идэж бусдыг нь эрэгний шороонд булж орхисныг судлаач Р.Тулгат үзэж судалсан байдаг. ГИДЦГ-ынхны бэлтэсэн тэжээл дээр тохиолдлоор тааралдсан бодгалиуд бие биөнээ ихэд хажиглан хэдэрлэж, тэжээлээ булаацалддаг нь Говийн шүхэр зүйл төслийн хүрээнд мазаалай баавгайн тархац, байршил, шилжилт хөдөлгөөнийг судлах хайгуулынханы тэжээлийн савны дэргэд модонд байрлуулсан хөдөлгөөнийг мэдэрч автоматаар зураг авдаг аппаратад өртсөн зургуудаас үзтэл тодорхой.
Энэ аппаратанд өөрсдөө ирж авхуулсан зургуудаас үзэхэд хамгийн хүчирхэг том нь тэжээлийн онгоцыг эзэмшин хорголжин тэжээлээс цадатлаа идсэн ч савныхаа дэргэд манаж хэвтээд өөр бусдыгаа ойртуудахгүй хэдэрлэж байгаа, гаднаас ирснийг ноцон хөөж байгаа, эзгүй хойгуур нь хийдүүлэн ирэгсэдийг хэдэрлэн архирч, улмаар ноцдог нь тодорхой харагдана. Хоёр эр хоорондоо хэзээ ч таардаггүй, ороо, үржлээс бусад үед эр, эм хоёр ч бас л муудалцдаг зантай дүрүүд харагдаж байгаа юм.



Тэжээлээ манаж бусдаасаа харамлав. Хэмлэлдэн зодолдов
Улсын нийслэлд ирсэн анхны мазаалай;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19949/ Бичсэн огноо: 2009-02-04 20:18:00 Бичсэн: Amarmend
Жараад оны эхээр хил хамгаалах албаны байлдагч Цагаан Богд ууланд III сарын дундуур хадны агуйн амсар дээр нялх гөлөгний чинээ 2 бамбарууш байсан тухай ярианаас үндэслэн үзэхэд мазаалай баавгайн бамбарууш мөн л бусад зүйл баавгайн адил жижигхэн төрдөг бололтой юм. Хил хамгаалалын хайгуулын 2 байлдагч 2 бамбарууштай эвш нэг уулын агуйд байран байхыг олж мэдээд бамбаруушнаасаа эхийг нь холдохыг хэд хоног хүлээсэн боловч хүн байгаан сэжиг авсан эвш 8 хоног нялх бамбаруушнаасаа огт холдоогүй ажээ. Байнга ажиглаж байж эхийг нь идэшлэхээр жаахан холдох хооронд 2 бамбаруушийг нь авч амжиж майхандаа авчирсан боловч эх эвш шөнө ирж тэднийг тэвдүүлсэн бодит мэдээ бий. Байлдагч нар, ихэр бамбаруушийн нэгийг нь эргүүлэн тавьж нэгийг нь Улаанбаатар хот руу улсын циркд өгсөн боловч тэр нь удаан амьдраагүй байна. Энэ бамбаруушны гэрэл зураг хэвлэлд нийтлэгдсэн нь бий. Энэ явдал 1965 оны үед болжээ.
Мазаалайн үрс маш олон болтугай!;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19950/ Бичсэн огноо: 2009-02-04 20:22:00 Бичсэн: Amarmend

Мазаалайн ороо хөөцөө V-VIII сард болж ичээндээ II-III сард ихэнхдээ ихэр бамбарууш гаргадаг. Нялх бамбаруушаа торнитол төрсөн эвш ичээ нүх, бамбаруушныхаа ойр хавиар гөрөөлөн идэшлэдэг. Мазаалай баавгайн үржил, бамбаруушийн /торнилт өсөлтийн талаар тодорхой судалгаа үгүй боловч V сарын сүүлчээр бамбарууш нь мануулын чинээ болдог тухай яриаг А.Болд тэмдэглэсэн байдаг. Баавгай өөрөө том биетэй ч төл нь маш жижигхэн дөнгөж 500 грамм жинтэй төрдөг юм. Хайгуулынхан, судлаач, байгаль хамгаалагч нартай тохиолдсон үйл явдлаас үзэхэд ихэнхдээ бамбарууш дагуулсан эвштэй тааралдсан тухай ярианаас үзтэл эвш бамбаруушаа ихэд энхрийлэн хамгаалж үргэлж дэргэдээ дагуулж явдаг байна.
Бамбарууш эхийн энхрийлэлд торниж өсдөг.
Эхийн араас дагасан нялх бодгаль үе үе хойд хөл дээрээ босч алсыг ажигладаг.
Их говийн шүхэр зүйлийн төслийнхөн мазаалай баавгайн тархац, байршил, шилжилт хөдөлгөөнийг сансраас тандан судлах аппарат зүүх мазаалай баавгай барихаар байрлуулсан төхөөрөмжинд өнгөрсөн жилийн бамбарууштайгаа хамт хөгшин эвш орсон байна. Судалгааны бодит байдлаас үзэхэд эвш жил өнжиж төрдөг бөгөөд өнгөрсөн жилийнхээ бамбарууштай хамт байрладаг нь тодорхой юм. Нэг том баавгай багтах төхөөрөмжинд бамбарууш нь эхтэйшээ хамт орж түгжигдсэнээс үзэхэд нэг настай бамбарууш нь эхийнхээ хагуур явах, үйлдэл, хөдөлгөөн бүрийг бараг ягштал дагадаг болтой. Эхийнхээ захирамжинд л амьдардаг байна.
Мазаалайн зүй бусын хорогдол маш бага болтугай!;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19951/ Бичсэн огноо: 2009-02-04 20:22:01 Бичсэн: Amarmend

Сүүлийн жилүүдийн мэдээнээс үзэхэд бамбарууш дагуулсан мазаалай үзэгдэх нь ховордсон байх юм. Жил өнжиж төрдөгөөс үзэхэд нөхөн үржил, нөхөн төлжил тааруу амьтан болтой. Эр, эмийн тооны харьцаа тодорхойгүй учир үржлийн биологийн чадавхийг тодорхойлох төсөөлөх ч боломжгүй юм. Өргөн уудам говь цөлөөр бие биеээсээ- хэт их алслагдсан тул жилд ганц тохиох үржлийн үедээ эр эмийгээ олж үржилд орох нь бэрхшээлтэйн дээр нутаг алслан сэлгэх боломж тааруу олон жил нэг нутагт байран амьдарч байгаа бодголиуд хоорондоо цус ойртох биологийн зохисгүй үзэгдэл байж болох талтай.
Байршил нутгийн хэт гандуу эколигийн нөхцлөөс үүдэн өлсөж, цангах, хууль бус агнуур зэрэг байгалийн болон хүний хүчин зүйлийн олон нөлөөнөөс мазаалай зүй бусаар хорогддог байна.
Мазаалай баавгайн байршил идээшил нутаг хэт их гандсанаар энэ зүйл баавгай өлсгөлөнд нэрвэгдэж энэ зүйл баавгай эзэмшил нутгаа орхин идэш тэжээл хайж хаа хамаагүй тэнэдэг байна.
Судалгааны дүн бодит баримтаас үзэхэд их өлссөн мазаалай хилийн цэргийн байр оронд орж элсэн чихэр гурил борц өөхөн тос зэрэг хүнсний зүйлийг идсэн Эхийн голын сууринд айлын хадгалсан борж үр тариагаар хооллосны зэрэгцээ тэдний ишгийг барьсан суурин газрын болон нүүсэн буйрны хогийг ухаж онгичсон мэдээ хэд хэд бий. Өлсгөлөнгийн ийм тохиолдол 50 жилд 6 удаа гарчээ. (Тулгат, Дуламцэрэн, Болд 1993)
Нийт үхэл хорогдлын 21 хувийг өлсгөлөнгийн шалтгаан эзэлж байна. Идэш тэжээл, ус ундгүй тэнэсэн бодгаль өөрийн чадлаар бага зэрэг хүнс олж өллөсөн ч цаашид өөрт байгалиас ногдсон үндсэн тэжээлгүй учраас ширвэгдэн хорогдох нь зайлшгүй юм.

Мазаалай баавгайн зүй бус хорогдол (1943-1993 он)
Байршил идээшил нутгийн булаг шанд хатан ширгэж ус ундгүй болсноор усны үнэрээр зун худагт очин түүнээс ус уухаар 3 мазаалай баавгай унаж үхсэн тохиолдол бий бөгөөд энэ нь нийт зүй бус хорогдлын 13 хувийг эзлэж байна.
Дархан цаазтай, дэлхийн болон Монгол Улсын "Улаан ном"-д бүртгэлтэй, CITES-ийн 1-р хавсралтанд орсон, нэн ховор мазаалай баавгайг орон нутгийнхан хууль зөрчин агнасан тохиолдол огт гараагүй байна. Харин өөр нутгаас ирсэн хил хамгаалалтын цэргийнхэн, геологи хайгуулынхан, гадаадынхан хууль зөрчин энэ зүйл нэн ховор амьтныг авласан тохиолдол бидэнд мэдэгдэж байгаагаар 11 удаа гарчээ. Хууль бус агнуураас болж хорогдсон шалтгаан нийт хорогдлын 54 хувийг эзлэж байна. Энэ зүй бус хорогдолууд нь мазаалай баавгайн тооны өсөлтөнд нөлөөлсөн нь мэдээж боловч тооны өсөлтийг хязгаарлагч гол хүчин зүйлд бага хамааралтай.
Мазаалай махчин уу? аль эсвэл өвcчин үү? Таагаарай!;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19952/ Бичсэн огноо: 2009-02-04 20:22:02 Бичсэн: Amarmend
Алтайн өвөр говийн мазаалай баавгайн одооны идэж байгаа тэжээлийн бүрэлдэхүүний 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай зүйл эзлэж байгаа нь энэ зүйл нэн ховор амьтны амьдралын хэвийн үйл ажиллагаанд зохицон, хоол (боловсруулах эрхтний физиологит нийцсэн бүрэлдэхүүнтэй хүнс хэрэглэж байна гэж үзэх онолын үндэсгүй юм. Мазаалай баавгай өөрөа махан идэшт амьтан. Махан идэшт амьтны хоол боловсруулах эрхтний анатомын бүтэц, физиологийн үйл ажиллагаа өвс ургамлыг өвсөн тэжээлт амьтдынх шиг бодисын солилцоонд оруулж, өөрийн эрч хүчийг нөхөн сэргээх тийм золилдолгоо байхгүй, тийм үйл ажиллагаа ч үгүй. Мазаалай баавгайн байршил идээшил нутагт түүнд хүнс болох амьтан ховор учраас өлбөрч үхэхгүйн тулд аргагүйн эрхэнд тэнд ургадаг зарим ургамлаар өл залгаж голоо зогоож байгаа нь түүнии ялгадсыг задлан шинжлэхэд тодорхой болсон юм. Ялгадсанд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд амьтны гаралтай мах, уурагт хүнсийг боловсруулахад зохицсон физиологийн үйл ажиллагаатай махан идэшт амьтан мазаалай баавгайн хоол боловсруулах эрхтэн эслэг ихтэй ургамлыг бодисын солилцоонд оруулж өөрийн болгож чадалгүй шууд ялгадасаараа гаргасан байна. Махан идэшт мазаалай баавгай ургамлын эслэгийг өвсөн тэжээлт- амьтад шиг дахин хивж боловсруулах физиологийн үйл ажиллагаагүй учраас өлсөхийн эрхэнд идсэн ургамал шингэлгүй бараг анхны байдлаараа ялгадсаар гаргах нь зүйн хэрэг юм.
Улаан гоёо идсэн Хармаг идсэн
Мазаалай бавгайн баас
Алтайн өвөр говийн мазаалай баавгай 32 зүйл ургамлыг их хэмжээгээр идэж тэр нь боловсролгүй ялгадсаар нь бараг тэр хэвээрээ гарч байгаа нь энэ зүйл ховор амьтан өлсөхийн эрхэнд тэнд хамгийн элбэг байдаг идэж болох зүйлээр ходоодоо хуурч дүүргэдэг нь илт. Хэрэв амьтны гаралтай хүнс бага боловч олдвол тийм олон зүйл ургамлыг өвсөн тэжээлт амьтан шиг идэхгүй Говийн өвсөн тэжээлт амьтад ч мазаалай баавгай шиг тийм олон зүйл ургамлаар идэшлэх нь ч ховор. Ус ууж, өвс идэж сульдсан мазаалай баавгай бусад махан идэшт амьтдын адил өөрийн хүч чадал, авхаалж самбаагаараа том өвсөн тэжээлтнийг барьж идэх чадал мөхес тул өвсөөр ходоодоо хуурч өлсөж хорогдсоор байгаа юм. Амьтны гаралтай хүнсээр дутахгүй бол уулын зэрлэг амьтан мазаалай баавгай айлын хотонд орж гэр орон, байшин, саравчийг нь онгичиж шуудайтай борцыг хулгайлах вэ? Нэн их махассанаас л ийм үзэгдэл гардаг байна. Махан идэшт амьтдын физиологийн хэвийн үйл ажиллагаанд юугаар ч орлуулах боломжгүй уургийн амин хүчил нэн чухал шаардлагатай бөгөөд тийм хүнснээс биөд хэрэгтэй амин дэм болон бусад бодисуудыг авч амьдрал хэвийн явагдах ёстой. Физиологийн хэвийн үйл ажиллагаанд зохицсон уураг, амин хүчил агуулсан тэжээл Алтайн өвөр говийн мазаалай баавгайд олдохгүйгээс тэндхийн ихэнх бодгаль тэжээлийн доройтолд орж турж эцсэн байдаг. Тэжээлийн доройтлоос болж бие нь давжаарч нөхөн үржил, амьдрах чадвар муудсаар опшрохгүй, улам цөөрөх талруу нэн их хэлбииж эрчимтэй уруудсаар байгаа юм.
Мазаалай баавгай ус, тэжээлээр дутагдаж өлбөрч хорогдоод байгаад Говийн их дархан цаазат газрын захиргаа, судлаачид дугнэпт хийж мазаалай баавгаид тусгайлан нөөцийн сав,. тэжээпийн тэвш бэлтгээд туундээ тэжээл хурэлцэхуйц хэмжээгээр хавар ичээнээс гарсаны дараа тавьж өгдөг юм. Тэндхиин мазаапаи баавгай хүний тусгайлан бэлтгэсэн тэжээлд сайн дасч. Шинэ ногоо цухуйтал хаваржин хорголжингоор хооллодог байна.



ГИДЦГЗ-аас бэлтгэсэн хорголжин тэжээлд идэж буй мазаалай баавгай/ Шар хулсны Баян бүрд/
Хорголжин зөвхөн малд зориулсан, дан ургамлаас бүрдсэн, эслэг их,. шингэх протиен багатай тэжээл билээ. Зөвхөн малд л зориулж үйлдвэрлэсэн энэ хорголжин тэжээлийг ГИДЦГ-ынхан мазаалайд баянбүрд задгай усны дэргэд байрлуулан тавьж өгдөг. Их өлссөн мазаалай баавгай тэр хорголжин тэжээлээс цадатлаа иддэг. Хуурай, шахмал хорголжин тэжээл идсэн мазаалай баавгай ангаж цангах ба булгийн хуйтэн уснаас ханатлаа уудаг. Баянбүрдийн булаг, савтай хорголжин тэжээл хоёрын хоорондох мазаалай баавгайн зам дээр болон тэжээлийн савыг тойроод намрын цатгалан том үхрийн баас шиг палигар баас газар сайгүй хөглөрнө. Ялгадсыг ажиглахад хорголжин тэжээл жаахан бутарч жижгэрсэнээс өөр өөрчлөлтгүй тэр хэвээрээ байдаг юм. Эслэг их, шингэх протейн бага түүхий гурилан бүтээгдэхүүн махан идэшт мазаалай баавгайн ходоодонд боловсролгүй булгийн хүйтэн усаар шууд туугдан бараг анхны байдлаараа гадагшилдаг байна.



Бодит байдлаас үзэхэд хорголжин тэжээл мазаалай баавгайд хоол болох нь бага, харин ч түүний хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаанд дарамт болж шингэхгүй шингэн их алдуулдаг болтой.
Хорголжин тэжээлийг уурагт болон эрдэсээр баялаг хүнсний зүйлтэй хамтатгаж өгвөл мазаалай баавгайн биед тэжээл болж элч хүч нэмэх бололтой. Ангилал зүйн хувьд нэгэн үе мазаалай баавгай нэг зүйлд хамруулж байсан Хойд Түвдийн Ursus prinosus зүйл баавгайн идэш тэжээлд зарим хүнсний зэрлэг ургамлын жимс, үр улирлын чанартай оролцдог бөгөөд гол тэжээл нь /тарвага, огдой, туулай, оронго гөрөөс, болон уул, талын том өвсөн тэжээлт амьтад болдог ажээ. Зэрлэг өвсөн тэжээлт амьтдын мах нь уураг түүнд агуулагдах амин хүчлээр баялаг, ялангуяа тарваганы маханд шинжлэх ухаанд одоо мэдэгдээд байгаа 20 амин хүчил бүгд байдаг. Түүнээс гистидин, валин, метионин, изо-леицин, лейцин, фенол-аланин зэрэг үл орлогдох 8 амин хүчилтэйгээрээ тарваганы мах амьтны биед нэн чухал ач холбогдолтой. байдаг. Ийм хүнс хэрэглэдэг махан идэшт амьтны амьдралын хэмнэл хэвийн байх нь эргэлзээгүй. Хэвийн нөхцөлд амьтан ургамлын холимог хүнс хэрэглэдэг махан идэшт амьтны хүнсний бүрэлдэхүүний дийлэнх хувийг амьтны гаралтай зүйл эзлэж байж түүний хоол боловсруулах физиологийн үйл ажиллагаа тэгширч идсэн тэжээп бодисын солилцоонд орж биеийн элч хүчийг нөхөх болно.
Бүрэлдэхүүний 80 хувь нь амьтны гаралтай, амин хүчлээр баялаг уурагт, үлдсэн хэсэг нь эрдэс бодис ихээр агуулсан тусгай жороор зөвхөн мазаалай баавгайд зориулсан тэжээл бэлтгэж идэш тэжээлээр нэн их дутагдалтай байдаг хаврын улиралд хангалттай өгөх шаардлагатай байгаа юм. Биотехникийн ийм зохистой арга хэмжээг зохион байгуулвал хэт гандуу нөхцлөөс үүдсэн хүнсний дутагдал, тэжээлийн доройтлоос одоо байгаа цөөн хэдэн мазаалай баавгайгаа аварч устаж үгүй болох аюулаас хэдэн арван жилээр хойшлуулна. Улмаар үржуүлэн олшруулах нөхцөл бүрдэх боломжтой юм. Одооны нөхцөл байдлаар малд өгдөг (мал заримдаа голоод иддэггүй) хорголжингоор голыг нь зогоож, өлсгөлөнгөөр оргилсон их идэх хүслийг нь ургамлаар хуурч дараад байвал тэжээлийн доройтол, өлсгөлөнд нэрвэгдэж хэдхэн жилийн дотор Алтайн өвөр говьд мазаалай баавгай үзэгдэхгүй болох аюул нүүрлээд байна.
Амьтны амьдрах чадвар, биологийн нөхөн үржихүй, нөхөн
Мазаалай юу идэж байна вэ?;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/19953/ Бичсэн огноо: 2009-02-04 20:22:03 Бичсэн: Amarmend Ангилал: Мэдээлэл
Говийн их дархан цаазат газрын "А" хэсэг Алтайн өмнөх говийн Мазаалайн шанд, Шар хулс, Цагаан Богд, Цагаан тохой, Хуцын шанд, Өлзии билгэхэд нутагладаг мазаалай баавгайн идэш тэжээлд 26 зүйл ургамал оролцдогийг бүртгэсэн байна.
Мазаалай баавгайн идэш тэжээлийн ургамлын зүйл (Ялгадсанд тохиолдсон ургамал)



Р. Тулгатын мазаалайн бааснаас тодорхойлсон 26 зүйл ургамал дээр бид 6 зүйл ургамал нэмж бүртгэснээр Алтайн өвөр говийн нэр бүхий нутгийн мазаалай баавгайн тэжээлд янз бүрийн улиралд 32 зүйл ургамал ямар нэгэн хэмжээгээр оролцдогоос 2 зүйл хармаг, намхан бажууна. 4 зүйл зээргэнэ, 2 зүйл сонгино эгэл нишэнгэ, 2 зуйл махирс. 5 зүйл сухай, дэрс зэрэг ургамлыг мазаалай баавгай зонхилон иддэг байна. Эдгээр ургамлуудаас бажууна (Rheum nanum) хармагийг (Nitraria Sibirica Pall, Nitraria Rovorovskii Kom) хамгийн дуртай сайн (60-аад хувь), сонгино (Allium Mongolicum Regel, Allium polynhizum Turz.et Regel), орос махирс, зээргэнэ, (Ephedra gauca Rgl, Ephedra Przevalskii Stapf, Ephedra eqiusitina Bqe, Ephedra sinica Stapf) –ийг улирлын чанартай болон сайн иддэг байна.
Өөрөөр хэлбэл, мазаалай баавгайн үндсэн хүнс нь дээрхи нэр бүхии 10 гаруй зүйл ургамал юм. Эдгээр ургамлаас бусад ургамлаас тохиолдлын чанартай юм уу тэжээлгүйдэж өслсөн үедээ өл залгуулж гоочилдог байна.

Уулзалт;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/20007/ Бичсэн огноо: 2009-02-06 14:03:00 Бичсэн: Gun Ангилал: Санаачлага
Бид энэ санаачлагаа гаргаад хагас сар болж байгаа хэдий ч олон санал, санаачлагууд гарч тэдгээрийг хэрэгжүүлж тодорхой үр дүн болгох гэж хичээж байгаа билээ. Үүнийхээ хүрээнд өчигдөр Амараа, банжигийн Батаа123 бид гуравуул "Ховор амьтан хамгаалах үндэсний комисс"-ын нарийн бичигийн дарга О. Доржраа гуайтай Мазаалайн талаар болон энэ чиглэлээр хийгдсэн, хийгдэж байгаа ажилуудын талаар мэдээлэл авах зорилгоор уулзлаа. Биднийг халуун дотноор хүлээн авч ховор амьтдын болон Мазаалайн талаар, комиссынхаа үйл ажиллагааны талаар, судалгаа шинжилгээний ажилуудынхаа талаар товч, тодорхой ярьж өгч, биднийг дэмжиж, залуучуудтай хамтарч ажиллах боломж олдож байгаад баяртай байгаагаа хэлсэн юм. Өө тийм бас бид 3т өөрийнхөө бичсэн "Монгол орны мазаалай баавгай" номон дээрээ гарын үсгээ зураад мазаалай баавгайн логоны хамт бэлэглэсэн.

Бид О. Доржраа гуайд өөрсдийнхөө хийж эхлээд байгаа зүйлийнхээ талаар доорхи байдлаар танилцууллаа.
Мазаалай Баавгайг Хамгаалах -Залуучуудын Санаачлага

Зорилго:
Дэлхийд ганцхан монголд байдаг Мазаалай баавгайг хайрлан хамгаалах, өсгөж үржүүлэхэд туслах, ховордож буй энэхүү амьтны талаарх бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, хүүхэд залуучуудад болон олон нийтэд суртачлан таниулах ажилуудыг зохион байгуулах, энэ чиглэлийн төсөл хөтөлбөр, санал санаачлагуудыг дэмжиж ажиллах. Үүгээрээ дамжуулан хүүхэд багачуудад байгаль дэлхийгээ, ан амьтнаа хайрлах, хамгаалах, арчлан тордох сэтгэлгээг төлөвшүүлэх.

Одоогоор хийгдэж буй ажлууд:
Нэг зорилго дор нэгдсэн залуус Мазаалай баавгайн талаарх төрөл бүрийн мэдээллүүд, санал санаачлагуудыг нэгтгэх дэмжигчдийн хүрээг тэлэх зорилго бүхий мэдээлэл сурталчилгааны GobiBear.blogmn.net блогыг нээн ажлуулж эхлээд байна. Үүнийхээ хүрээнд:

1. Мазаалай баавгайн талаарх хүүхдүүдийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий дууны үг, цаашдаа ая зохиолгох, үлгэр, домог, шүлэг зохиох
2. Мазаалайг баавгайн дүр бүхий хүүхэлдэй хийх.
3. Мазаалай баавгайг хамгаалах үйл ажиллагааныхаа ЛОГО хийх.
4. Мазаалайн аламцагийг С1 телевизийн Унагалдайн мухлаг нэвтрүүлгийн нэгэн дүр болгох талаар санал тавих.
5. Блогтоо Д. Цэнджав, О. Доржраа нарын “Монгол орны мазаалай баавгай”номноос мэдээлэл оруулах
6. Мазаалайн сэдэвтэй бага насны хүүхдүүдэд зориулсан англи хэлний хичээлийн төлөвлөгөө зохиож эхлээд байгаа
7. Зурагт хуудас бэлтгэх

Цаашид хийхээр төлөвлөж буй ажил:
Санаачлага үйл ажиллагаагаа албан ёсны шинжтэй болгож мазаалай хамгаалах чиглэлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, хамгаалах чиглэлээр эн тэргүүнд хийх ёстой ажлуудаар төсөл бэлдэж гадаад дотоодын байгаль орчны чиглэлийн байгууллагуудад хандах.
1. Мазаалайн тархац нутагт тарвага нутагшуулах төсөл хийж хэрэгжүүлэх.
2. Мазаалайг сурталчилах олон нийтэд таниулах, анхаарлыг хандуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
a. Мазаалайн тухай дуу
b. Хүүхэд залуучуудын дунд зохион бичлэгийн уралдаан
c. Хүүхдийн нэвтрүүлэг
d. Хүүхдийн адал явдалт зохиол
3. Мазаалай баавгайг хамгаалахын тулд авч хэрэгжүүлэх эн тэргүүний арга хэмжээг тодорхойлох зорилго бүхий хэлэлцүүлэг зохион байгуулах. Төсөл төлөвлөгөөг боловсруулах.
4. Шаардлагатай тохиолдолд Мазаалай баавгайг болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллах сан байгуулах, сангийн санхүүжилтийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
a. Хандивын нээлттэй данс нээх.
b. Хандивын хайрцаг ажиллуулах.
c. Олон улсын байгууллагуудад хандах.

5. Мэргэжилийн хүмүүстэй уулзаж зөвлөгөө авах, хамтарч ажиллах
6. Эрдэмтэн, судлаачдын саналыг сонсох
7. Хятадын панда баавгайг хамгаалан туршлагаасаа судлах гэх мэт олон санаа, санаачлагууд байна.
...гэх мэт...


Ерөнхийлөгч Н. Энхбаяр Давосын чуулган дээр Мазаалай ярьж явжээ.;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/20009/ Бичсэн огноо: 2009-02-06 14:26:00 Бичсэн: Amarmend


Монголын ховор ан амьтныг хамгаалах үндэсний комиссын нарийн бичгийн дарга О. Доржраа гэж экологийн болон хүний хүчин зүйлсээс шалтгаалан Монголд ховордож буй ан амьтны төлөө сэтгэл чилээж явдаг нэгэн хүмүүнтэй Малаалай хамгаалах санаачлагын залуус очиж уулзлаа. Тэрээр ховордсон энэхүү амьтныг хамгаалахаар залуус маань нэгдэж ажиллаж байгаад, хамтарч ажиллах хүмүүс нэмэгдэж байгаад баяртай буйгаа илэрхийлэн найрсагаар хүлээж авлаа.
Уулзалтаар өнгөрсөн хугацаанд тус комиссоос мазаалайг хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлын талаар Доржраа гуай бидэнд танилцуулж, бид харин зорилго, өнөөгийн явуулж буй үйл ажиллагаа, цаашдын зорилгын талаар танилцуулан цаашид эргэж холбогдож танилцуулга, материал, кино сэлтийг авч вэб сайт дээр тавих, залуучуудад зориулсан уулзалт хурал цуглаанд Доржраа гуайг урьж оролцуулан илтгэл танилцуулга хийлгэх боломжийн талаар тохиролцлоо.
Ховор ан амьтныг хамгаалах үндэсний комиссоос мазаалай баавгайг хамгаалах талаар өнгөрсөн жилүүдэд олон чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.
Энэхүү амьтны генетикийн материалыг АНУ-н лабораторил илгээж генийн хувьд биеэ даасан зүйл эсвэл Энэтхэг, Пакистанд байх нэгэн зүйлийн баавгайтай ижил төрөл эсэхийг тогтоох, улмаар ижил зүйл бол тэндээс баавгай авчирч цөөрсөн мазаалайнхаа цусыг сэлбэх олшруулах боломж бий болох юм байна. Хэрвээ үнэхээр дэлхийд хаа ч байхгүй бие даасан зүйл болж таарвал энэхүү амьтныг унаган амьдарч ирсэн орчинтой нь маш төстэй бичил орчинд хагас тэжээвэр маягаар өсгөж үржүүлэх зорилгоор Говийн их дархан газарт мазаалай тэжээх байрыг барьж бэлтгээд байгаа юм байна.
Мөн энэхүү амьтныг хамгаалах талаар ерөнхийлөгч Н. Энхбаяр хүртэл анхаарч Давосын чуулга уулзалтанд оролцохдоо холбогдох хүмүүст танилцуулж мазаалайн зураг бэлэглэжээ.
Ховор ан амьтныг хамгаалах комиссоос мөн мазаалайн нэмэлт тэжээлийн жижиг цехийг байгуулаад байгаа юм байна.
Мазаалайн байршил нутаг шилжилт хөдөлгөөний тандах зорилгоор нийт найман баавгайд сансараас тандан судлах боломжтой хүзүүвч зүүж энэхүү хүзүүвчийн тусламжтайгаар Монгол нийт 3 бүл мазаалай амьдарч байгаа гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа юм байна. Энэхүү 3 бүлээс 2 бүл нь хоорондоо ямар нэгэн байдлаар холбогдох боломжтой бол нэг нь мөнөөх алдарт Сэгс цагаан богд ууланд тусгаарлагдмал байдалтай болоод байгаа юм байна.
АНУ-с ирэх генетикийн эцсийн дүгнэлтээс хамааран цаашид ямар арга хэмжээ авах талаар төлөвлөж шийдэлд хүрэх юм байна.




Ховор амьтан хамгаалах үндэсний комисс;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/20075/ Бичсэн огноо: 2009-02-09 12:14:00 Бичсэн: Gun Ангилал: Мэдээлэл
О. Доржраа гуайн бидэнд танилцуулсан материалуудаас та бүхэнд хүргэе.
Товч танилцуулга
МОНГОЛЫН ХОВОР АМЬТДЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ.
Монгол улсын Засгийн газар анх 1990 онд 3 дугаар сарын 20-ны өдрийн 17 тоот захирамжаар тахийг угуул нутагт нь сэргээн нутагшуулах үндэсний комиссыг 14 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны нарийн бичгийн даргатай байгуулж ажиллуулсан юм.
Тус комисс нь тахийг Монгол орондоо сэргээн нутагшуулах, улмаар анх амьдарч байсан газарт нь тавьж зэрлэгшүүлэх зорилгоор өөрийн орны болон гадаад орнуудын амьтны хүрээлэнгүүд, тахь судлаач эрдэмтэд, байгаль сонирхогч сайн сэтгэлт хүмүүстэй хамтран ажиллаж эхэлсэн,
Тахийг 2 газарт хүлээн авахаар зохих бэлтгэлийг хангаж 1992 оны 06-р сарын 05-ны өдөр анхны 21 толгой тахийг Нидерланд, Герман, Украйнаас хүлээн авнаас хойш өөрийн орны болон гадаадын зарим эрдэмтэн, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бие даасан төслийн хүрээнд явуулж, мэргэжлийн хүмүүсийг байнга ажиллуулж аж ахуй зохион байгуулалтын шаардлагатай арга хэмжээг тухай бүрийд нь авч хэрэгжүүлж ирлээ.
Энэ ажил эхнээсээ амар хялбар байгаагүй, ихээхэн эрсдэлтэй, зарим хүмүүсийн эргэлзээг төрүүлж байсан боловч төр засгийн дэмжлэгт түшиглэн, эрдэмтэн мэргэжилтэн бидний уйгагүй хүчин чармайлтаар амжилттай хэрэгжиж өнөөгийн байдлаар манай улсын (Хустайн нуруу, Тахийн тал, Хомын тал зэрэг) 3 газарт 370 гаруй тахь амжилттай нутагшин өсөн үржиж байгаа бөгөөд зөвхөн 2008 онд 56 унага хүлээж аваад байна. Ийнхүү уугуул нутагтаа устаж, Европ, АНУ, Австралийн амьтны хүрээлэнд амьдарч байсан тахийг төрөлх нутагт нь эргүүлэн авчирч зэрлэгшүүлэн үржүүлж байгаа нь зөвхөн манай орны төдийгүй дэлхий дахины ач холбогдолтой чухал ажил болж байна.
Монгол улсын Засгийн газраас тахь нутагшуулах зорилтыг амжилттай хэрэгжүүлсэнийг сайшаан дэмжиж, тахь нутагшуулах үндэсний комиссын ажлын хүрээг өргөтгөн 1994 оны 10-р сарын 12 ны өдөр 176 тоот тогтоолоор монголын нэн ховор болон, ховордож болзошгүй бусад ан амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх асуудлыг хариуцах "Монголын ховор амьдыг хамгаалах үндэсний комисс" болгон зохион байгуулсан юм.
Тус комисс нь монгол орныхоо ховор амьтдыг хамгаалах асуудлыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулж, нэн ховор амьтдын гол нутаг болох Говийн их дархан цаазат газар, говийн экосистемийг иж бүрнээр нь хамгаалах, зэрлэг амьтдын хэвийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж буй гол хүчин зүйлийг илрүүлж, байршил, өсөлтийг тогтворжуулахад юуг анхаарах талаар
нарийвчилсан судлагаанд тулгуурлан жил бүр тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Монгол оронд элбэг байсан хапиун буга, бөр гөрөөс, хүдэр, хар сүүлт зээр, тарвага, туулай, хэрэм, зурам хүртэл сүүлийн жилүүдэд тархац нутаг нь хумигдан тоо толгой нь эрс цөөрлөө.
Энэ байдалд дүгнэлт хийж, байгаль орчин ялангуяа зэрлэг ан амьтдыг хамгаалах талаар УИХ, Засгийн газраасхэд хэдэн хууль>тогтоолууд гарсан боловч амьдралд төдийлэн хэрэгжихгүй байгаагаас ан амьтдаа хамгаалах ажилд тодорхой ахиц гаргахгүй байна.
Тухайлбал: Ан амьтдын нөөцийг үнэн зөв тогтоох, мэдээлэлийн сан бүрдүүлэх, зэрлэг амьтдыг хамгаалахад шаардагдах жил бүрийн зардлыг Монгол улсын амьтны аймгийн тухай хуулийн 20-ийн'2 дугаар заалт, Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хувь хэмжээний тухай Монгол улсын хуулийн 4-ийн 1 дүгээр заалтад ховор ан амьтдыг хамгаалах үйл ажиллагаанд зориулан шаардлагатай зардал гаргахыг тодорхой заасан байдаг боловч огт хэрэгждэггүйгээс арга буюу зөвхөн гадны төсөл, дэмжлэг хараад суухаас өөр аргагүйд хүрдэг.
Одоогоор олон улсын хэмжээнд анхаарал татаж байгаа хавтгай тэмээ, мазаалай баавгай, ирвэс хандгай, халиун буга, аргаль хонь, бөхөн гөрөөс,халиу, минж зэрэг нэн ховор амьтдыг гадны төслийн хүрээнд судлах, хамгаалах ажлыг зохион байгуулж байна.
Ялангуяа зөвхөн монголын говьд үлдвэр төдий байдаг, дэлхийд өөр хаана ч байдаггүй 20-30 толгой болтлоо цөөрч устах дөхсөн мазаалай баавгайг хамгаалах асуудал манай улсын хойшлуулашгүй ойрын зорилт болон тавигдаж, олон улсын холбогдох байгууллагын анхаарлыг татаж байна.
Ер нь сүүлийн жилүүдэд манай төр засаг ан амьтдын талаар тодорхой анхаарахгүй, зөвхөн ашиглах асуудлыг урьтал болгодог болсныг зориуд тэмдэглэж, энэ асуудлыг онцгой анхаарахгүй бол манай улсыг дэлхийд нэрд гаргасан: зэрлэг ан амьтад маань нөхөн сэргэхгүй хэцүү нөхцөл тулгарч байгааг анхаарах цаг болсон шүү.
Ойн нөөц, нөхөн сэргэлтэд онцгой анхаарч биеэ даасан агентлаг байгуулаад байгаа атлаа, тэнд зэрлэг ан амьтны талаар юу ч дурсахгүй байгаа нь дэндүү харалган, явцуу бодлого мэт санагддаг юм. Зэрлэг ан амьтдын өнөөгийн тулгамдсан асуудалд анхаарал хандуулж үндэсний комиссын гишүүдийн дүгнэлтэнд үндэслэн санал болгоход:
1. Ойн нөөцийг хамгаалахад ан амьтнаас нь салгаж болохгүй
шинжлэх ухааны үндэслэлийг анхаарч, ойн хэрэг эрхлэх газарт
ангийн асуудлыг хамтатгах буюу эсвэл яаманд ан агнуурын
мэргэжилтний тоог нэмэх

2. Монгол орны ан амьтны нөөц тогтоох ажил сүүлийн жилүүдэд огт хийгдээгүй байгаа тул энэ ажлыг яаравчлан хийх, санхүүжилтийн эх үүсвэрийг хуулийн заалт ёсоор бүрдүүлэн гаргаж байх.
3. Тусгай зориулалтаар агнах ховор амьтны тоог үнэн зөв гаргасан нөөцийн байдалд тулгуурлан тогтоож зөвшөөрлийн эрхийн бичгийг олгохдоо дуудлага худалдааны журмаар зохион байгуулж байх. Зарим нэн ховор амьтад (угалз, тэх, хар сүүлт зээр зэрэг)-ыг тодорхой хугацаагаар агнуулахгүй байх.
4. Ан амьтны нөөцийг тогтоох, агнуур зохионы байгуулалтын ажил гүйцэтгэх мэргэжлийн байгууллагыг дэмжиж, жил бүр төлөвлөгөөтэй санхүүжилтын эх үүсвэр бүрдүүлж өгч байх.
5. Зарим ховордож байгаа ан амьтдыг байгалийн аятай нөхцөл бүрдүүлж өсгөн үржүүлж байгаа ажлын эхлэлийг хууль эрх зүйн хүрээнд дэмжиж, орон нутагт ой ангийн нөхөрлөл, хамтлагийг жинхэнэ ёсоор байгуулж ажиллуулах. Энэ ажил сүүлийн жилүүдэд хэлбэр төдий эхэлж байгааг үр дүнтэй бодит ажил болгох.
6. Байгалийн аялал жуулчлалыг хүмүүсийн сэтгэлийг ихээр эзэмдэх болсон ан амьтан, байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий газруудтай нягт холбон хэрэгжүүлэх Ялангуяа өсвөрийн үе, хүүхэд багачууд, оюутан залуучуудыг энэ ажилд олноор татан оролцуулж, тэдний байгаль орчноо хайрлан хамгаалах эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг асуудлыг ойрын үед анхаарч ажиллах нь чухал байна.

МОНГОЛЫН ХОВОР АМЬТДЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ КОМИСС

ЭЗЭН БИДНИЙ ҮҮРЭГ МӨН;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/20131/ Бичсэн огноо: 2009-02-10 15:50:00 Бичсэн: Gun
...үргэлжлэл......бас нэг хэсэг материал...
МАЗААЛАЙ БААВГАЙГ МӨХЛӨӨС
АВРАХ НЬ ЭЗЭН БИДНИЙ ҮҮРЭГ МӨН
Мазаалай баавгай 19 дүгээр зууны эхэн үеэр, нилээд өргөн дэлгэр тархацтай тоо толгойн хувьд ч цөөнгүй байсан тухай судпаачдын тэмдэглэл, нутгийн ардуудын ам мэдээнд тодорхой дурьдсан байдаг.
Тухайлбал: Зүүн зугт Тосои бумбын нуруу.Тост, Нэмэхт, Алтан уулнаас баруун тийш Эдрэнгийн нурууны өврөер Ажбогд, Хавтаг, Байтаг уул хүртэл, Өмнө зүгт Монгол-Хятадын хил дагуу өргөн уудам нутагт тархаж байсан мэдээ байна.
1942 онд Байтагийн Заставт хилийн харуулын цэрэг нэгэн бие гүйцсэн мазаалайтай шөнө тааралдаж буудаж агнасан.
Мөн торгууд нутгийн анчин Болдын Бат Хавтагийн урьд үзүүрт малчин Сэрэгбай гэдэг айлд хонож байтап шөнө нэгэн амьтан малын хотруу дайрч, туүнийг нохой хоргойж байсныг буудаж агнасан нь эм мазаалай (эвиш) байсан тухай хожим анчин Батын дурдатгалд тэмдэглэгдсэн байх гом.
Мазаалай баавгайн тухай олон янзын домог түүх байх бөгөөд баруун хил орчмоор нутагладаг хүмүүс "мазаалай" буюу "хүн хар гөреес", үр төлийг нь аламцаг гэж нэрлэдэг.
Мазаалай их мартамхай, харгүй амьтан тул тэр нутгийнхан зарим нэг хэнэггүй, мартамхай хүнийг "Мазаалай шиг" гэж зүйрлэн хэлэх яриа одоо хүртэл яригдсаар байгаа нь сонирхолтой юм.
Мазаалай баавгайн талаар 1950-аад он хүртэл тодорхой судалгаа хийгдээгүй зөвхөн Төв азийн унаган амьтдын үлдвэр том хөхтен амьтдын төлөөлөгчдийн нэг "сонин баавгай" говьд амьдарч байгааг тэмдэглэж байжээ.
Энэ сонин амьтан судлаачдад тэр бүр амар хялбар тааралдахгүй байв. Харин 19-р зууны дуид үеэс маэаалай баавгай судлаачдын анхаарлыг ихэд татаж, зарим мэдээ материалууд хэвлэлд бичигдэж эхэлсэн.
Монголын шинжлэх ухааны академич амьтан судлаач, ахмад эрдэмтэн академич А. Болд (1968) бичиж нийтлүүлсэн мазаапайн тухай анхны томоохон егүүлэлдээ ...Алтайн өвөр говийн алслагдсан хязгаар нутагт ч мазаалайг хороох хүний шууд нөлөө багагүй байгааг тэмдэглэсэн байна.
Тэрээр 1968 оноос өмнөх 20 шахам жилийн хугацаанд 11 мазаалай хорогдсон баттай мэдээ олсны ихэнхийг хүмүүс агнаж хороосныг тэмдэглээд, мазаалай тохиолдлоор хүнтэй тааралдсан үед шууд буудаж хороодог байсныг дурьдсан байна.
Монгол упс 1953 оноос эхлэн Мазаалай баавгайг хуулиар хамгаалалтанд авч түунийг агнах, барих, түүхий эдййг худалдаалах зэрэг бүх сөрег үйл ажиллагааг хориглосон.
Улмаар Төв Азийн ховор амьтдын өлгий нутаг ялангуяа мазаалайн гол амьдрах орчин болох Алтайн өвөр говийг 1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар улсын тусгай хамгаалалтанд авч Их говийн дархан цаазат газрыг байгуулж, хамгаалалтын захиргааг ажиллуулж эхэлсэн.
Говийн их дархан цаазат газар нь Төв Азийн говь целийн жинхэнэ унаган төрхийг хадгалсан, дэлхийд нэн ховордсон зэрлэг амьтдын елгий нутаг гэдгийг зүй ёсоор унэлэж, 1991 онд "ЮНЕСКО" дзлхийн хүн бай шим мандлын дархан газрын сүлжээнд хамруулж гэрчилгээ олгосон юм.
ГовиЙн их дархан цаазат газрыг 1995 онд Улсын их хурлын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан.
Мазаалай баавгайг Монголын нэн ховор амьтдын жагсаалтанд оруулж, ховор амьтдын улаан номд бүртгэсэн бегөөд Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай (СГГЕЗ) конвенцийн нэгдүгээр хавсралтанд оруулсан гом.
Үүнээс гадна Мазаалайд хавар, зун намрын ган гачигтай үед идэш тэжзэл онцгой шаардлагатайг судлаачид судалж илрүүлээд Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тодорхой хэд хэдэн газар сонгож, тэндээ идэш тэжээлийн тусгай хийцийн сав байрлуулж жил бүрийн хавар, намрын улиралд ургамлын гаралтай уураг, өөх тос амин дзмээр баяжуулсан холимог тэжзэлээр тэжээлийн савыг дүүргэж байгаа нь үнэхээр ач холбогдолтой практик ажил болж, үр дүнгээ өгч байна.
Ялангуяа тэжээлийи нөөцийг байнгын болгож, хавар ичээнээс гарах, хээлтэй үед нь чанартай уургийн найрлагатай тэжээл өгөх, намар ичихийн өмне тарга тэвээргийг сайжруулах боломжийг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болох юм.


Мазаалай баавгайг ийнхүү амьдарч байгаа орчинд нь зөвхөн идэш тэжээлийн нөхцлийг хангаснаар туүнийг устах аюулаас авран хамгаалах боломжгүй болох нь тодорхой боллоо.



Сүүлийн үед мазаалай хамгаалалтыг улам сайжруулж түүний амьдрал зүй, экологийн онцлог нөхцөл идэш тэжээл, байршил, хөдлөлзүй зэргийг нарийвчлан судалж байгаа нь түүний хамгаалалтыг сайжруулах боломжийг бүрдүүлж байна.
Төрийн зүгээс ийнхүү хууль эрх эүйн холбогдолтой арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд мазаалай баавгайг хууль бусаар агнаж хороох явдлыг таслан зогсоож чадсан боловч байгалийн жамаар үхэж хорогдсон сэг зэм хааяа олдсоор байгаа нь уг амьтны зүй бус хорогдол багагүй байгааг гэрчилж байна..
Мазаалай баавгайн тоо толгой өсөхгүй жил ирэх тутам цөерч хорогдсоор байгаа үндсэн шалтгааныг судлан тодорхойлбол:
Мазаалайн тал байршил орогнох нутаг нь говийн цөөн баянбүрд, булаг шандууд бөгөөд тэрхүү булаг ус, баян бүрдүүдийг түшиглэн хилийн цэргийн застаб, тэдний туслах аж ахуй жилийн турш байрладаг.
Бас зарим жил байгаль цаг агаарын тааламжгүй нөхцөл ган зудтай байгаа нэрийдлээр ойролцоо сумуудын малчид дархан газрын баянбүрдүүдэд очиж өвөлжиж хазарждаг зэрэг шалтгаан нь тогтвортой байршин амьдрах боломжийг алдагдуулсаар байна.
Сүүлийн жилүүдэд нийт нутгаар байгаль, цаг агаарын дулааралт, ган гачиг хуурайжилт ихээхэн тохиолдож байгаагийн нөлөөгөөр говийн булаг шанд хатаж ширгэх түүний улмаас төрөл бүрийм ургамлын ургац муудаж, мазаалай баавгай ус унд, идэш тэжээлээр гачигдаж, өлбөрч турж үхэх явдал тохиолдож байна.
Үүнээс гадна өргөн уудам говь цөлөөр тусгаарлагдсан цөөн тооны мазаалайн популяцууд өөр хоорондоо нийлж, үржиж есех тохиромжтой нөхцөл бүрдэх боломжгүй болсон явдал мазаалай хэвийн өсөж үржих боломжгүй болсон гол шалтгаан гэж үздэг юм.
Манай улс нийгэм эдийн засгийн шинэ харилцаанд шилжиж эхэлсэн сүүлийн хэдэн жилийн хугацаанд хүмүүсийн аялал, хөдөлгөөн эрс нэмэгдэж, алслагдсан зах хязгаар нутагт ч гэсэн хүмүүсийн нөлеө ихэссэн явдап ззрлэг амьтдын чөлөөтэй амьдрах орон зайг хумих төдийгүй, ховор амьтадтай таарах, түүнийг үргээж дүрвээх, байршлыг алдагдуулах нөхцлийг нэмэгдүүпж байгаа нь зэрлэг амьтдын тайван, хэвийн амьдрах таатай байдалд асар их сөрөг нөлөө үзүүлэх боллоо.
Энэ байдалд дүгнэлт хийж үзэхэд мазаалай баавгайг нэн ховор, устах аюулд ойртсон цөөн тоотой үлдсэн амьтан, туүнийг судлах хамгаалах шаардлагатай гэж зарлан тунхаглаад цаг хугацаа алдаж болохгүйг хүн бүр ойлгож байгаа.
Мазаалайг устах аюулаас аварч улмаар үржүүлэн өсгөж, тоо толгойг нь нэмэгдүүлэх, генофондыгД^Х хамгаалж, хадгалж үлдэхийн тулд юуны өмнө уг амьтны экологийн нөхцөл, үржлийн биологийн нарийн асуудлуудыг тодруулах шаардлагатай болох нь зайлшгүй юм.
Үүний зэрэгцээгээр мазаалайг амьдрах тохиромжтой нөхцөл бүхиЙ микро/орчинг бүрдүүлж, хүний зүгээс тэтгэн туслах талаар зев зохистой менежмент боловсруулах шаардлага тулгарч байна.
Мазаалай баавгайг хамгаалах талаар үндэсний мэргэжилтэн бидний саналыг Байгаль орчны сайдын зөвлөл дэмжиж, онцгой анхаарч, Засгийн газрын хэмжээнд авч үзэх боллоо. Дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй, одоогоор устах аюул нүүрлээд байгаа энэхүү ховор том хехтөн амьтны генофондыг авран хамгаалж улмаар өсгөн үржүүлэх асуудлыг Байгаль орчны сайд ( Олон улсын байгууллага, эрдэмтдэд санал тавьж 2004 оны 11 дүгээр сард гадаад, дотоодын 70 шахам эрдэмтэн мэргэжилтэнүүдийг цуглуулан, тодорхой мэдээлэл өгч мазаалай баавгайн хамгаалал менежмент сэдвээр бага хурал хуралдуулж дэлгэрэнгүй ярилцаж зохих дүгнзлт, зөвлөмж гаргалаа.
Мазаалай баавгайг гарал үүслийн хувьд бусад баавгайтай харьцуулахад хамгийн эртний бөгөөд Монголын говьд олон зуун жилээр амьдарч байгаа говийн уугуул (индемик) амьтдын нэг болох нь тодорхой болж байна. Үүнээс гадна ОХУ, Япон улсын эрдэмтэд, Монголын ахмад эрдэмтдийн судалгаагаар бие даасан (1990) зүйл болох нь батлагдаж байгаа юм.
Мазаалай баавгайн амьдрал зүй, өсөлт үржилт, генетикийн нарийн судалгаа маш бага хийгдсэн тул зарим эрдэмтэд судалгааг үргэлжлүүлэн хийх шаардлагатай гэж үзэж байгаа боловч судлах гэсэр байтал энэ амьтан устаж болзошгүй аюул нүүрлээд байгаа юм.


Иймд Монголын Байгаль орчны яам сайдын зөвлөпийн хэд хэдэн удаагийн хурлаар мазаалай баавгайг хэрхэн яаж хамгаалах талаар авч хэлэлцээд 2005 оны эхний улиралд мэргэжлийн хумүүсийн оролцоотой ажлын хэсгийг байгуулан ажиллууллаа.



Энэ ажпын хэсэг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газар, Даян дэлхийн байгаль хамгаалах сангаас хэрэгжүүлж байгаа Их говийн экосистем түүний шүхэр зүйлийг хамгаалах теслийн хүрээнд мазаалай баавгайг хамгаалах, өсгөн үржүүлэх менежмент, төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Үүнд:
1 . 2005 оны 2-3-р сард мазаалай баавгайн байршил нуттийг тандан судалж, гаршуулан үржүүлэх боломжтой газар нутгийг сонгон тогтоолоо.
2. Мазаалай баавгайг гаршуулан үржүүлэх бэлтгэл ажлын эхний хэсэг хашаа байр барих, зураг төсөв хийлгэж.шаардлагатай зардлыг тооцож, яамны төвлөрсөн арга хэмжээний зардлаас санхүүжуулж эхэллээ.
3. Нэгэнт гаршуулан үржүүлэх ажил хийхийн тулд мазаалай баавгайг хэдийд хэрхэн яаж барих асуудлыг шийдэх шаардлага тулгарсан.
Энз чухал асуудлыг Их говийн экосистем, түүний шүхэр зүйлийг хамгаалах төслийн хүрээнд уг төслийн зардлаар туршиж узлээ.
Мазаалай баавгайг барих амьд баригч хийж, түүний тусламжтайгаар 2 толгой мазаалай баавгайг ямарч аюул, гэмтэлгүйгээр барьж, сансраас тандан судлах дохилол зүуж тавьсан.
4. Хавар ичээнээс гарсан үед нь олон найрлагатай чанар сайтай тэжээл бэлтгэж, мөн тэжээлийн савнууд шинээр нэмж байрлуулан тэжээл онц шаардлагатай 4-5
Мазаалайг дэмжигч ;
Холбоос: http://GobiBear.blogmn.net/20323/ Бичсэн огноо: 2009-02-17 18:04:00 Бичсэн: Gun Ангилал: Санаачлага

Monday, May 11, 2009

Танилцуулга

Монгол орны говьд баавгай байдаг гэж Та сонссон уу?

Баавгай гэхээр ой тайгад амьдардаг майга хүрэн л санаанд буух байх. Говьд баавгай бий, байх байхдаа бүүр манай орны Алтайн өвөр говьд ууланд баавгай нутагладаг юм. Говь цөл гэхээр өндөр уул, ус, өвс ургамалгүй зөвхөн элсэн манхан л төсөөлөгдөнө. Монголын говь өндөр сүрлэг уул, өтгөн шигүү ой, ургамал нь жигдэрсэн тансаг сайхан нутагтай. Бас Монголын говьд хэдэн зуун км яваад ч ганц бут ургамал, балга усны бараа харагдахгүй хайрган шал, элсэн манхан ч бий. Монголын алдарт 33 говийн нэгээхэн хэсэг, тал бүрээсээ өргөн уудам говь цөлөөр хүрээлэгдсэн Алтайн өвөр говийн домогт Сэгс Цагаан Богдын д.т.д 2700 гаруй метр сүндэрлэсэн уулс, Төмөртийн нуруу, Хөх усны нуруу, шар хулсны нуруу, Атас, Ингэс уулсын бие, тэдгээрийн амандах булаг, шанд задгай усыг шүтэн зэгс хулс, сухай, бургасан ширэнгэн төгөл, өтгөн, өндөр ургасан нь хангай нутгийг санагдуулна. Чухам энд л гарал үүсэл, удам төрлийн холбоогоороо ч бусад зүйлийн баавгайнуудаасаа 500-700 мянган жилийн тэртээд үүсэн эртний амьтан Монгол орны унаган амьтан Мазаалай баавгай амьдарч байна.


Бид та бүхэндээ Д. Цэнджав, О. Доржраа нарын бичсэн “Монгол орны мазаалай баавгай” номноос хүргэж байна.

БЛИЦ АНКЕТ



Овог, нэр:
Монгол-Мазаалай баавгай
Латин-Ursus gobiensis Solokov et Orlov, 1990
Орос-Медведь-пищухоед
Англи-Gobi bear
Герман-Gobi bear

Нас, хүйс:
Нас, бие жигдэрсэн эрийг нь ШАРМААХАЙ
Эмийг нь ЭВШ
Төлийг нь АЛАМЦАГ

Биологийн ангилал:
Хөвчтөний хүрээ, сээр нуруутан, хөхтний анги, махчтан баг, баавгайн овог, баавгайн төрөлд хамаарах Мазаалай баавгай хэмээх нэг зүйл махан идэшт амьтан.

Статус:
-Монгол Улсын Алтайн өмнөх говийн "Унаган" амьтан.
-Дархан цаазтай
-Монгол улсын "Улаан ном"-д бүртгэлтэй
-Монгол улсын амьтны аймгийн тухай хуулийн 7-р зүйлийн нэгд мазаалай баавгай "нэн ховор" амьтан хэмээн тодорхойлогдсон.
-Мазаалай баавгайн үндсэн тархац, байршил идээшил нутаг нь Монгол орны говийн их дархан цаазат газрын "А" хэсэгт бүрэн багтаж, улсын тусгай хамгаалалтанд байдаг.
-Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн "нэгдүгээр хавсралтанд" мазаалай баавгай бүртгэлтэй.

Үндсэн тархац нутаг:
-Монгол орны Алтайн цаад говь, Говийн их дархан цаазат газрын Цагаан Богд, Төмөртийн хөх нуруу, Хөх усны нуруу, Шар хулсны нуруу, Атас, Ингэс уулын баян бүрдүүд.

Орон байр:
-Бие биенээрээ өргөн уудам говь, цөлийн хөндийгөөр алслагдсан хамгийн зэлүүд, гандуу, говийн дундаж өндөрлөг бэсрэг уулсын хад, асга, гараг, түүний ам, хөндийн зэгс шагшуургат баян бүрдийг шүтэн амьдардаг.
-Намрын сүүл сараас хаврын дунд сар хүртэл хадны агуйд хэвтэр засч ичээлдэг.

Бүлийн байдал:
-Ороо нийллэгийнхээ үед эр, эмээрээ сар орчим хослоно.
-Шармаахай ганцаараа, эвш аламцагтай, төрөөгүй эвш өнгөрсөн жилийн төлтэйгээ амьдардаг.

Хоол хүнс, тэжээл:
-Ургамал, амьтны гаралтай хүнсээр хооллодог. Хармагийн жимс, гоёо, зээргэнэ, бажууна зэрэг говийн шүүслэг, үр жимстэй олон зүйл ургамал, жижиг мэрэгч, шувуу, амьтны сэг зэм, голио, царцаа, дэвхрэг иддэг амьтан.

Ач холбогдол:
-Монгол орны говь цөлийн дундаж өндөрлөг бэсрэг уулсын экосистемийн тогтолцооны чухал нэгэн гишүүн, тэндхийн экологийн тэнцэлд тодорхой үүрэг оролцоотой, монголын 33 говийн нэгээхэн хэсэгт үлдсэн, монголд төдийгүй дэлхийд нэн ховор, олон улсын анхаарлыг татсан чухал амьтан.

Амьдралд тулгамдсан асуудал:
-Хүнс тэжээл, усаар байнга гачигдаж байна.
-Хорогдох орон байр муу.
-Гандмал халуун, эсхим хүйтэн нөхцөлд амьдардаг.
-Хүний аюул тохиолдоно.
-Алслагдсан нутагийн бодгалиуд бие биенийхээ барааг бараг харахаа больсон
-Хэт цөөрч нөхөн үржил муудаж байгаа.
-Удам тасрах, мөхөх устах аюул нүүрлэсэн.
-Монгол орны цнаган амьтан мазаалай баавгай хүн зоноос аврал эрж байна.

Д. Цэнджав, О. Доржмаа "Монгол орны мазаалай баавгай"номноос оруулав.